Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 03 сар 10
Мөнгөтэй бол амьдар, мөнгөгүй бол үх гэсэн бичигдээгүй хууль Монголын эрүүл мэндийн салбарт үйлчлээд удаж буй. Хүнд суртал, авлига хамгийн их цэцэглэсэн энэ салбарыг эрүүлжүүлэх талаас нь манай төр засаг ажилласан удаа үгүй. Харин ч хүний амийг мөнгөөр хэмжих нь зөв хэмээн өөхшүүлэх нь холгүй болж улс төрийн намуудын тоглоомын талбар болгон хувиргаж орхисон.

Энэ салбарт сайдаар суусан ганц нэгхэн хүнийг эс тооцвол бусад бүх сайдууд нь салбараа мэдэхгүй самарч байлаа. Улс төрийн томилгоо нь эмнэлгийн дарга нарт халдварлаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж хүний амь аврахын төлөө зүтгэх учиртай эмч, сувилагч нар нь даргаа эсэргүүцэн суулт зарлаж байсан эмгэнэлтэй тохиолдол ч бий.
Хамгийн сүүлд гэхэд л Эрүүл мэндийн сайд нь албан өрөөндөө авлига авсан хэрэгт нэр холбогдож, улмаар эзэнгүйдсэн салбарт өнөөдөр хэн дуртай нь дураараа туйлах нөхцөл бүрджээ. Нэг ч өдөр эзэнгүй байх учиргүй эрүүл мэндийн салбарыг үнсэнд хаясан шалз шиг орхиж, өнөө хэр томилгоо хийгдэлгүй явсаар. Хариуцлага, хяналт шат шатанд алдагдаж, эмч нар нь үдээс өмнө төрийн ажлаа ор нэр төдий гүйцэтгэж, харин үдээс хойш нь хувийн ажлаа эрхэлж, бизнес хийдэг болоод удаж байна. Үүнийг зүгээр ч нэг дээшээ харж суугаад бичиж буй хэрэг биш. Орчлонгийн хамгийн сайхан мэдээг дуулж, ээж болох мэдээг сонсчихоод эмнэлгийн хүнд суртлын өмнө ёстой л хэлэх үггүй болтлоо ангайж үлдсэн эх хүнийхээ хувьд бичиж байгаа юм. Эмэгтэй хүний хувьд ээж болно гэдэг хамгийн сайхан мэдээ. Орчлонд нэг хүнийг нэмэх тэр баярт агшин юугаар ч солимгүй аз жаргал.
Гэвч эмчийн хяналтад орохоос эхлээд л асуудал үүсдэг. Худлаа хэлсэн хүнд яах гэж хөл хүнд болов доо гэж харамсах нь энүүхэнд. Жирэмсэн эхчүүд уг нь бүх шинжилгээгээ өрхийн эмнэлэгтээ өгөөд, шинжилгээний хариу ирсний дараа нарийн мэргэжлийн эмч нартаа үзүүлээд явах бүрэн боломжтой. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ жижигхэн асуудлыг шийдэж чадсангүй. Өрхийн эмнэлэгтээ бүртгүүлж эмчийн дэвтрээ авна гэдэг аз эзийн асуудал. Өрхийн эмч өрөөндөө байна гэдэг өдрийн од шиг ховор тохиол. Тэндээс шинжилгээний бүх бичгээ авсны дараа дүүргийн амбулатори дээр очиж шинжилгээнд хамрагдах асуудал бол азтай, бас чадалтай хүний л хийх ажил. Өглөө 08.30-аас эхэлсэн шинжилгээний өрөөнд өдөрт нэг өрхийн эмнэлгээс зургаан хүн л авах хуваарьтай.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.