“Насны зам” компанийн насгүй замын ажлыг зогсооё

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 11

 

 1201603111457660519

1921 оны үед “Ардын хувьсгал” гэгч нэгэн эр цээжээ дэлсэж, хөрөнгө чинээтэй хүмүүсийг хар, шар феодалууд хэмээн хур их хөрөнгийг нь хүчээр хурааж, бурхан тахил тэргүүтнийг нь тал дүүрэн “булж” байсан түүх бий. Тэгвэл өдгөө “зам”-д хөрөнгө мөнгө булдаг “мода” дэлгэрээд удаж буй. Жил бүр зам засах, шинэчлэх, солих, өргөтгөх нэрээр татвар төлөгчдийн мөнгийг хэдэн тэрбумаар нь газарт булдаг ч үр дүн нь эвдэрхий цоорхой, энхэл догол, хэл ам, хэрүүл тэмцэл дагуулах нь уламжлал болчихож. Арга ч үгүй биз, авсан хэдэн тэрбум нь газарт дарагдахааргүй их учраас энд тэндээс бултайх нь тэр. Тэр ч бүү хэл, энэ ажлаа төсөв дутуу гэдгээр шалтаглаж ахин нэмж даврах нь бүр ч яршигтай.

 Өнөө жил манай улс энэ тал дээр их л анхаарч нэг их наяд гаруй төгрөгийг төсөвлөсөн. Хувьсгалын үед булсан бурхан тахилыг ухаж гаргаад дамнаж баяжсан нэгэн сонсогддог. Гэтэл замд булсан мөнгөний хувьд ийм боломж байхгүй. Нэг ёсондоо тас алга болно гэсэн үг. Харамсалтай нь тавьсан зам нь сар ч болохгүй эвдэрч, цоордог нь энгийн үзэгдэл  болж. Нэг жил болсон замаа “Энэ их сайн зам. Нэг жил болж байхад яагаа ч үгүй. Их тэсч байгаа шүү” гэж ирээд л магтана гээч. Зарим нь бүр хүлээлгэж өгч амжаагүй байхад л эвдэрчихсэн, түүн дээр нь машин зөрөх гэж бөөн хэрүүл маргаан дэгдэж, цагдаа дуудахдаа тулдаг хошин шог шиг түүх манайхаас өөр аль ч улсад байхгүй байх. Өдгөө ийм ажилдаа гаргууд компаниудын тэргүүн эгнээг “Насны зам” гэх компани өнгөлж буйг учир мэдэх нэгэн нь хэлдэг. Учир юу гэвэл, тус компани улсын төсвөөс хөрөнгө авахдаа чанартай сайн зам барих даалгавартай, шинэ техник, технологи ашиглан “насны зам” тавина гэсэн том амлалттай, сайхан замаар хүмүүсийг саадгүй давхиулна хэмээн аман шоу хийж, хүлээлт үүсгээд төдийгөөс өдий хүртэл нүдэнд харагдаж, гарт баригдсан зүйлгүй атал мөнгө булсаар буй нь асуудал хөндөхөд хүргэв.

 “Насны зам” гэх компанийг эв­дэр­хий зам тавьж, дахин да­хин төвөг уддагаар нь бид мэ­­­­дэх болоод 10 гаруй жил өн­гөр­чээ.Хаана ашигтай зам бай­на, тэр тендерийг ямар нэ­гэн аргаар авч, хөрөнгөө зу­заат­гадагаараа зартай энэ компани 2001 онд БНХАУ-ын 100 хувийн хө­рөнгө оруу­лалт­тай­гаар бай­­гуу­­лагдсан аж.  Хамаг л ашигтай тендерт мөнгө хаяж авч чаддаг энэ ком­пани манай төрийн тү­шээ­дийг ч өөрийнхөө талд ур­вуулж чадсан гэх явган яриа ч бий. Тус компанийн бусар аргаар олж авсан тендерийн “сүйтгэн байгуулалт”-ууд  даанч олон. Тодрийлбал, 2011 оны арванхоёрдугаар сарын есөнд ЗТБХБЯ-нд зарлагдах ёстой байсан авто замын тендерийг “Насны зам” компани будлиантуулж ор­хи­сон гэдэг. Ашигтай замыг хүч тү­рэн авдаг зангаараа бу­лаа­цал­даж, улмаар яам тенде­рийг хойшлуулахаас өөр ар­га­гүй болсон нь энэ аж. Үүгээр ч дуусаагүй. Хэдэн жилийн өмнө Булган-Уньт чиглэлийн замыг барих зардлыг Мон­гол Улсын Засгийн газар Ара­бын эдийн засгийн хөгж­лийн Кувейтийн сан хоо­ронд байгуулсан зээлийн гэ­рээ­гээр шийдвэрлэсэн. Гэ­рээ­ний дагуу “Насны зам” ком­панид Булган-Уньтын чиг­лэ­лийн авто замыг бари­хад зориулж, 25 тэрбум төг­рөг гаргаж өгсөн аж. Гэвч “Насны зам” компани энэ мөнгийг нь чам­лаж, элдэв материалын үнэ нэ­мэгдсэн гэдэг шалтгаанаар дахин зургаан сая ам.доллар нэхэж халаасласан байх юм.  Яг энэ үеэр Уньтаас цааш Хөвсгөл аймгийн Та­риа­лан сум хүртэлх авто зам барих асуудал давхар гарч ирч бас л уг компани алга урвуулахын зуурт л гартаа авч хагас “үхлүүд” замаа талаар нэг тавьсан нь халагламаар. Хачирхалтай нь өмнөх ажлаа дуусаагүй, батлагдсан төсөв дээр нэмж мөнгө нэхсэн ийм компанид да­хин зам барих эрх олгосоор буй нь төрийн түшээдтэй дэр нэгтгэснийг батлах шиг. Ийм том эрх дархтай, ком­па­ни “Насны зам”-аас өөр Монгол Улсад ал­га. Ингэж эрх мэдлээр түрий барьж тендер булаадаг “Нас­ны зам” ХХК Булганаас Уньт хүртэлх замыг санхүүжилт дут­уу гэсэн шалтгаанаар дөр­вөн жил дамнуулан сунжирч бай­ж арай гэж ашиглалтад өгсөн. Гэвч бас л зам на­рий­хан, чанар муутай гэх зэ­рэг шүүмжлэл дагуулсаар буй. Хамгийн гол нь “Насны зам”-ын бүтээн байгуулсан гэх замууд өнөөдөр бүгд л асуудал дагуулж байна. Эн­­гийн жишээ гэвэл Төв айм­гийн Лүн сумын зам, Өм­нөговь аймгийн алдарт нүүрсний замуудыг нэрлэж болно. Нүүрсний замыг хэт нарийн тавьснаас тэнд өдөр бүр осол аваар гарч, жолооч, зорчигчид амиа алдаж байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх