Иргэдэд олддоггүй газрыг эрх мэдэлтнүүд наймаалцсаар…

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 11 ・ 3

12802964_185298018514163_2743050939782516149_n

Иргэдэд олддоггүй газрыг Засаг даргын орлогч Т.Чулуунгэрэл, Налайх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Энхжаргал нар наймаалцаж дуусах болоогүй юу

Налайхын газар нутаг үе үеийн эрх баригчдын хөлжих хэрэгсэл болоод удаж байгаа гэдгийг иргэд сайн мэддэг. Б.Баяндэлгэрийн үед цэцэглэж байсан газрын наймаа улам хөгжиж дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарын үед улам л даамжирч байна. Тэд өмнө нь газар, төсвийн мөнгийг ээлжлэн иддэг байсан бол одоо бүр цагаандаа гарч бүлэглэн иддэг тогтолцоонд шилжжээ. Эдгээр эрхмүүд Иргэдийг алга дарам хашааны газар авья гэхэд ямар ч газар байхгүй ээ гэдэг. Мянга мянган иргэд газраа өмчилж чадахгүй өнөөг хүрч байгаа. Гэтэл өнөө иргэдэд олддоггүй газрыг дүүргийн эрхтэн дархтангууд өөрсдийн танил тал, ах дүү, хамаатан садандаа хэдэн зуун га-гаар өврөөсөө гарган олгож, наймаалцсаар л байна. Тэдний энэ үйлдэл бүр хэрээс хэтэрч Засаг дарга, төлөөлөгчид нь өөрсдөө “иргэн” гэдэг нэрээр бие биедээ хорь, гучин га-гаар нь газар олгодог системд шилжжээ.

12798989_189511521426146_1962087663248281268_n


Үүний тод жишээ нь саяхан болж өнгөрсөн ИТХ-ын хэлэлцэх асуудалд 3-р хороонд байршилтай 20 га газрыг малын тэжээлийн ургамал тариалах зориулалтаар иргэн Чулуунгэрэлд эзэмшүүлэхээр оруулжээ. Иргэн Чулуунгэрэл гэдэг нь дүүргийн Засаг даргын орлогч, ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгч төдийгүй өмнө нь малын ферм барих нэрийдлээр 30 га газрыг хувьдаа авсан байдаг.
Үүний нөгөө талд ах Б.Баяндэлгэр нь Засаг дарга байх үеэс л МАН-ын нэрээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон, эрх мэдэлд дулдуйдан 2014 оноос АН намтай ашиг сонирхлоо нэгтгэсэн үндэслэлээр МАН-аас хөөгдсөн гэх төлөөлөгч Т.Энхжаргал мөн л иргэн нэрээр 3-р хороонд байршилтай Баянгийн бүрдэд 1,5 га газрыг зүчээ барих зориулалтаар, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай гэрлэн дохионы уулзвар дээр зарлалын самбарын зориулалтаар 0,02 га газрыг “Хангай сервис” ХХК-ийн нэр дээр тус тус авахаар хоорондоо тохирон хуралд оруулжээ. Төлөөлөгч Т.Энхжаргал өмнө нь дүүргийн засаг даргаар ажиллаж байсан Т.Энхтайваны төрсөн дүү бөгөөд дээрх “Хангай сервис” ХХК нь тэдний гэр бүлийн компани гэдгийг Налайхчууд бүгд л сайн мэддэг. Уг нь тэд Налайхын газар нутаг, ард түмний ажил, амьдралаар сүүлийн хэдэн жил тоглож ханасан байлгүй, санаа нь зовдог болов уу гэтэл үгүй байжээ. Харин ч ичих нүүрээ элгэндээ нааж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан үгсэж, иргэн нэрээр ийнхүү аашлах нь яг л яахаас ч буцахгүй өлөн чононууд дунд иргэд амьдарч буй сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлж байна. Энэ бол тэдний эх захгүй, эрээ цээргүй үйлдлүүдийн нэгхэн л жишээ юм. Тэд ийм жишгээр сүүлийн олон жилүүдэд ханаж цадахгүйгээр авсаар байгаа их хэмжээний газрууд дээрээ Налайхчуудад тустай өчүүхэн ч болов бүтээн байгуулалт хийсэн бил үү.

Үүнээс гадна 2-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай Соёл урлагийн ордны баруун урд ногоон байгууламжаар тохижуулах 11,1 га газрыг иргэн Э.Мөнхжаргалын эзэмшилд, Цонжинболдог, Налайхын тал орчмын 150 га газрыг төрийн байгууллагын ажилтнуудад олгохоор тусгажээ

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Монгол хүн / 2016 03 сар 13/

    Баяндэлгэр гэж хятад этгээд байсаан. Монгол төрийн аль ч албан тушаалд хятад харь хүн сонгодогыг хаанаас шийддэг юм бэ!? Монгол цэвэр ариун байх нөхцөлгүй болжээ . Ард олон төрийг өөрчлөхийг хүсэж байна. Дараа нь хятадууд болон урвагчдыг шүүх болно !!!

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 13/

    gazraar bayjij bga chin mongold gazar avsan hamgiin ashigtai naimaa ..dashbalbar agsan gazar huvchilj bolohgvi ee geseer bgad ardchilagchdad aluulsan bizdee ..tvvhee sanaarai ..mongoliin turiig iim bolgoson ardchilagchidaas ushuuguu avahdaa avna shvv

    Хариулах
  • bataa / 2016 03 сар 12/

    Ãàçàð àëáàí òóøààëòíóóäûã áàÿæóóëæ áàéãàà ç¿éë ø¿¿ äýý

    Хариулах