2-4 градус дулаан

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 03 сар 13

2016 ОНЫ 03 ДУГААР САРЫН 14-НИЙ 08-20 ЦАГ ХҮРТЭЛ:

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас  өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтэнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: 

Багавтар үүлтэй. Цас орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 2-4 градус дулаан байна.
Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх