Гэрээ луйвардсан “Самсунг Си Ти” үндэсний компаниудыг сөхрүүлж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 13

 

Төрөөс баримтлах төмөр за мын бодлогыг 2010 онд баталж, төмөр за мын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, томоохон уул уурхайн ордуудыг ашиглах, тус ордуудаас бүтээгдэхүүн экспортлох зорилгоор нийт 5600 км төмөр замын сүлжээг 2013-2022 оны хооронд хэдэн үе шаттайгаар барьж байгуулахаар шийдвэрлэсэн. Учир нь стратегийн чухал ордуудын нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд одоо ашиглаж буй төмөр замаар хангалттай хэмжээнд тээвэрлэлт хийж чадахгүй, түүнчлэн манай улс ойрын 20 жилд нэг тэрбум тонн нүүрс нийлүүлэх гэрээг Хятадтай байгуулсан учраас төмөр замын шинэ гарцуудыг бий болгох зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Иймд эхний ээлжид Тавантолгойн нүүрсний ордоос өмнөд болон зүүн зүгийн зургаан чиглэлд 1800 км урттай төмөр зам барих “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Экспортын төмөр замтай болох энэ ажил ямар нэгэн саадгүй урагшилж чадвал 2015 он гэхэд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам ашиглалтад орж, жилдээ 50 тэрбум ам.долларын ашгийг олох боломжтой хэмээн тухайн үед тооцоолж байжээ.

 

Нийт 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардсан тус төмөр замын төсөлд өнгөрсөн хугацаанд “Чингис” бондоос 200 сая ам.долларын санхүүжилт хийсэн байна. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ төсөл маргаан дагуулж, ул шорооны ажлыг хийж гүйцэтгэсэн үндэсний компаниудад санхүүжилт олгоогүйгээс 2000 гаруй ажилтан цалингаа авч чадахгүй, туслан гүйцэтгэгчээр ажилласан 13 компанийн үйл ажиллагаа зогсч байгаа талаар өнгөрсөн баасан гаригт мэдээллээ.

 

Компанийн төлөөллүүд “Бид гаргасан зардлаа ч нөхөж чадах-гүйд хүрлээ. Төр засаг, яам, төрийн өмчит газрууд бүтээн байгуулалтад оролцсон компаниудыг ийнхүү хохироож байгаад харамсч байна. Тэгш бус гэрээ байгуулж, нэгнийгээ дарамталсан байдлаар хандан, гаднын компанид давуу эрх олгож дотоодын компаниудыг хохирооож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бид Солонгосын компанитай гэрээ байгуулсан ч Монголын төрд итгэж бүтээн байгуулалтад оролцсон. Тиймээс төр бидний хохирлыг 100 хувь барагдуулахыг шаардаж байна. Энд 13 компанийн төлөөлөл нэгдэж байгаа ч шинэ төмөр замын газар шорооны ажилд нийт 30 гаруй компани оролцож байгаа” гэсэн юм.

 

Бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгч болох БНСУ-ын “Самсунг Си Ти” компанид гэрээний дагуу газар шорооны ажлын 119 сая ам.долларын санхүүжилтийг 100 хувь олгосон байна. Тухайлбал, “Чингис” бондын 200 сая ам.долларын санхүүжилтээс үүнийг “Самсунг Си Ти” компанийн дансанд шилжүүлээд удаж байгаа аж.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх