БНХАУ-ын нууц хот оросуудыг ”айлгаж” байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 13 ・ 6

Б.БААТАР

ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү нууц хотын талаар судалгаа явуулж, харин сайтууд нь мэдээ мэдээлэл нийтэлсээр байна. Үүнийг олон нийт хэрхэн хүлээн авахаас шалтгаалан ОХУ, цаашлаад холбоотон орнууд төслийн хэмжээнд хэрэгжүүлж магадгүй болоод буй юм байна. Хэн ч, хэзээ ч амьдарч байгаагүй сүрлэг барилгууд, хэн ч хөгжилдөөгүй зугаа цэнгэлийн парк, хэн ч хэзээ ч юу ч худалдаж авч байгаагүй томоохон худалдааны төвүүд, хэзээ ч үзэгч байгаагүй авангард театр, музей, машин үл явж байсан өргөн замууд гээд л. Та бүхэн “Google Earth”-ын зураг дээрээс  хоосон замын сүлжээнд холбогдсон хов хоосон хотыг харж болно. Хятадын цаг агаарын хамгийн хүнд нөхцөл байдалтай нутгуудад буюу Өвөрмонголын цөлд барьсан “Сишианд” хотыг харж байна.



Таны харж байгаа хот юу вэ. Эрх бүхий байгууллагын стратегийн алдаа юу, эсвэл хэдэн жилийн өмнөөс төлөвлөгдсөн нууц төлөвлөгөө юу гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Энэ бүхэн нейтроны бөмбөг дэлбэрэлт, эсвэл хүмүүсийг бүхэлд нь устгах вирустэй шинжлэх ухааны зөгнөлт киноны зураг авалтын талбай мэт харагдаж байгаа биз. Гэхдээ тэнгэр баганадсан барилгууд, цэнгэлдэх, цэцэрлэгт хүрээлэн, зам харгуй нь бүрэн бүтэн үлджээ. Ойролцоогоор 2000 оноос хойш Хятад улс жил бүр 20 гаруй шинэ орчин үеийн хотууд барьж байгуулсан ч тэдгээр нь эзэнгүй хэвээр байсаар байна. Өнөөдөр нийт 64 сая гаруй хоосон орон сууц байна. Эзэнгүй гэсэн үг. Анх 2010 онд Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, хагас жилийн хугацаанд 660 хотод цахилгаан хэрэглээний заалт тэг зааж байснаас тэнд хэн ч амьдардаггүй нь харагдсан бас батлагджээ.



Уг нь, эдгээр орон сууцанд 200 сая гаруй хүн амьдрах бололцоотой байдаг. Их Британи улсын “Business Insider” Хятадын эдгээр хотын зургийг цувралаар нийтэлж байсан ч хүмүүс төдийлэн анхаараагүй. Жил бүр Хятад улс цэргийн төсвөө 78 тэрбумаар нэмэгдүүлдэг. Харин “далд хэсэг нь дээрх мөнгөний 30-40 хувь байж болох юм” гэсэн хардлага бий. Мөн БНХАУ-ын армийн болон тэнгисийн цэрэг хамгийн орчин үеийн зэвсгээр тоноглогдсон байдгийг оросууд онцолдог. Хятад улс ОХУ-ын хил хүртэлх чиглэлд цэргийн хүнд тоног төхөөрөмжийн ачаалал даах бетон суурьтай өргөн зурвасын зам барьсаар л байгаа.

Цэргийн шинжээчдийн мэдэгдлийн дагуу бол Хятадын арми Хабаровскт 2-3 цагт л очих боломжтой. Хил хязгаарын томоохон хэмжээний үйл ажиллагаа эхэллээ гэхэд ОХУ-ын хойд хэсэгт десант бууж, Хятадын шуурхай ялалтаар дуусах болно гэдгийг оросууд өөрсдөө ч мэддэг. Түүнээс гадна Урал хүртэл бүхий л газар нутгийг эзэлж, оросууд эсвэл устгагдах болно гэсэн айдастай байдгийг албаныхан хэлсээр ирсэн. “Ялагчийг хэн ч шүүхгүй” хэмээн Александр Аладдин гэгч цэргийн стратегийн мэргэжилтэн таамаглаж байна. Одоогийн байдлаар Хятадын Ардын чөлөөлөх арми 2.25 сая цэрэгтэй. Цэргийн үйл ажиллагаа болоход буу зэвсэг бүхий 208.1 сая сайтар зэвсэглэсэн, сургалтад хамрагдсан цэрэг гаргах боломжтой. Иймд хоосон хотууд Бээжин цөмийн дайнаас айдаггүйг ил тод харуулж байна. Гадаад бодлогод ямар ч цөмийн дайралтаас айж эмээх зүйлгүй мэт.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 14/

    хятад үгүй бол оросууд биднийг залгина, орос үгүй бол хятадууд залгина шүү дээ. Тэд нар тэгээд л байж байг

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 14/

    хятад үгүй бол оросууд биднийг залгина, орос үгүй бол хятадууд залгина шүү дээ. Тэд нар тэгээд л байж байг

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 14/

    Үнэн шүүдээ!

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 14/

    Хятадад галав юүлээсэй

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 14/

    teneg um bichij busdin tarhiig ugaahaa bolioch

    Хариулах
  • bataa / 2016 03 сар 13/

    400 æèëèéí ºìíº àìüäàð÷ áàéñàí çºí÷ õÿòàä èðýýä¿éä äèéëäýõã¿é îðîñûã õ¿ðòýë ýðõøýýëäýý îðóóëíà ãý áèç äýý

    Хариулах