Увертура хамтлагийн "Надад үлдсэн найз" мюзиклын тасалбар эрэлт ихтэй байна

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2016 03 сар 13

   Монголд поп опера урлагийн өнгийг тодорхойлж Монголын урлагт өөрсдийн орон зайг бий болгосон "Увертюра" хамтлагийн залуучууд үргэлж шинэ содон бүхнийг сонсогчиддоо хүргэхийг эрхэм болгон ажилладаг.

  Энэ ч үүднээс хамтлагийн залуус олон гайхалтай уран бүтээлүүдээ гаргаж тэдгээрээс бүтсэн 2012 онд "Удиртгал" нэртэй анхны бие даасан цомог, 2013 онд "Төгсгөлгүй эхлэл" тоглоллолтоо 100% амьд оркестртой амилуулж, 2014 онд Их эзэн Чингис хааны талбайд тоглолтоо амжилттай зохион байгуулж өнгөрөгч нэгдүгээр сард "Надад үлдсэн найз" мюзиклээрээ сонсогч фенүүддээ бэлэг барьсан юм. 

   Тэгвэл "Увертюра" хамтлаг гэгээн муза наадмын хүрээнд үзэгч, сонсогчдийнхоо хүсэлтээр "Надад үлдсэн найз" мюзиклээ дахин тоглохоор болжээ. Тоглолт гуравдугаар сарын 18-нд 19:00 цагаас "Тусгаар тогтнолын ордон"-д ганхцхан удаа тоглох юм байна. Тоглолтын тасалбар хэдийн худалдаанд гарсан бөгөөд тусгаар тогтнолын ордны билетийн кассаар болон 1900-1950 утсаар худалдаалагдаж байна. "Увертюра" хамтлагийн үнэнч сонсогчид та бүхнийг урьж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 866830008 86684000 утаснаас авах боломжтой

www.Urlag.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх