4-6 градус дулаан

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 03 сар 14

2016 оны 03 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ:  

Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи төв, зүүн зүгийн нутгаар  баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Завхан голын эх, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.
 4-6 градус дулаан байна.

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх