Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 03 сар 14
・ 2

Б.ЗАЯА
Өршөөл бол энгийнээр нигүүлсэнгүй үйл юм. Хэн нэгний буруу үйлийг ялаас нь хэлтрүүлж, уучилж буй гэсэн үг. Харин өршөөл хүртсэн хэнбугай ч эргэж ял хүлээх муу үйлээс татгалзах ёстой. Өршөөл үзүүлэх тухай хууль ч үүний нэгэн адил үйлчлэлтэй.
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулж УИХ-аас Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлээд дөрвөн сар орчмын хугацааг үдэж байна. Энэ хуульд 4340 хүн хамрагдаж торгох, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ялаас чөлөөлөгдөв. Хууль бүрэн хэрэгжиж дуусаагүй байтал эрх чөлөөтэй болсон хүмүүс муу мэдээ дуулгаж эхэлсэн нь дахин гэмт хэрэгт холбогдсон тухай юм. Нэг сар хүрэхгүй хугацааны дараа хууль хэрэгжүүлэх ажлын хэсгээс “Өршөөлд хамрагдсан 28 хүн хулгай, дээрэм, танхайн хэрэгт холбогдлоо” гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн.
Түүнээс хойш гурван сарын хугацаанд өршөөгдсөн иргэдийн гэмт хэрэгт холбогдох тоо өссөөр. Зөвхөн цагдаагийн байгууллагад л гэхэд он гарсаар хулгай, танхай, хүчингийн ноцтой хэргүүд бүртгэгдээд байна. Өршөөлөөр хамрагдсан иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэх тохиолдол дийлэнх байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Хамгийн сүүлд гэхэд л цагдаа нар Баянзүрх дүүргийн ес, 11, 20, 23, 28 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 20, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс айлуудад хулгайгаар орж
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.