Бөө эмчилчихдэг юм бол эмчийн хэрэг байна уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 16 ・ 1

Манай улсын айл болгон нэг бөөтэй болчихоод байгаа нь нууц биш. Гэхдээ тэднийг жинхэнэ бөө гэж хэлэхэд хэцүүхэн. Учир нь бөөгийн шашин бизнес болж, өөрсдийгөө удган зайран хэмээн тодотгосон хэсэг бүлэг та сахиустай юм байна, авахгүй бол удам судар тань сүйрнэ, чи үхнэ, хамаатнуудын чинь амьдрал доройтож бие тэнхээ чинь доройтно гэх мэтээр сүрдүүлэг үзүүлдэг. Мэдээж хүн сэтгэлийн амьтан учраас үнэхээр л тэр сахиусыг нь авахгүй бол болохгүй хэмээн мунхаглаж аманд орсон үнээр нь ачлал энэрэлтэйг нь үл мэдэх сахиус буулган нэр зүүгээд үлддэг. Зарим өөртөө итгэлтэй нь бөөлж давхидаг бол зарим хэсэг нь үүнийгээ нууж хаагаад явдаг ч байж мэднэ. За тэгээд л өнөөх бөө нарт чинь мэдэхгүй юм гэж байхгүй, асуусан болгонд хариулж хүн бүрийн ирээдүйн зам мөрийг тодруулж гарна даа.

Гэтэл тэдний энэ мэт солиорол хэрээс хэтэрч ард иргэдийн амиар “наадаж” эхэлсэн жишээ олон бий. Саяхан ГССҮТ-д 80 хувийн түлэгдэлтэй гэсэн оноштой хүргэгдэж ирээд эмчлүүлж байсан залууг эцэг, эх нь бөөд үзүүлж эмчлүүлэх гэж цонхоор оргуулсан талаар амтай бүхэн л шуугилаа. Мэдээж тийм өндөр хувийн түлэгдэлтэй хүнд хүн төв зам ч хүрээгүй хорвоог орхисон байгаа юм. Эмгэнэл гэж хэлэхээс өөр хэлэх үг үнэндээ алга.

Ганц энэ хэрэг ч биш бөөгийн зан үйл хийж байгаад нэгэн иргэнийг халуун усны уураар түлж, амийг нь хөнөөсөн, биенээс муу муухай зүйл зайлуулан гаргах зан үйл хийж байна хэмээн жалганд оруулж хэвтүүлээд  нуруун дээр нь бөөгийн ташуураар ороолгосноос нурууны бүх хэсгийг хамарсан гэмтэл учруулж, улмаар амийг нь хохироосон гээд нэлээд урт жагсаалт гарчихаад байгаа юм. Хамгийн эмгэнэлтэй нь ид шидийг үзүүлэгч бөөд итгэж үнэмшээд, ар гэрийнхээ хэн нэгний амиар наадуулсан иргэд “алуурчин” бөөд гомдол саналгүй, харин хойшид анхааралтай байгаарай гэж сануулаад өнгөрдөг гэнэ лээ.

 

үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • шаабар / 2016 03 сар 17/

    Улсын эмнэлэгт үзүүлэх гэдэг үнэхээр бэрхшээлтэй болохоор тэр орон зайг илээч бариач бөө мөө эзэлж авч байгаа нь тэр. Энэ салбар толгойгүй байхад өөрөөр яах ч билээ. Ядаж эзэнгүй яамны дэргэд эрдэмтдийн зөвлөх баг ажиллуулж болмоор л юм.

    Хариулах