Анхаар! Сибирийн хар хорхой ихээр залгисан хүүхэд сэхээнд хүргэгдлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 16 ・ 5

Сибирийн хар хорхой залгих нь биеийг дотроос нь эмчилдэг гэх батлагдаагүй эмчилгээний арга иргэдийн амнаас ам дамжиж, тархсаар байна. Гэвч энэ эмчилгээнээс болоод бие нь эрс муудаж, сэхээнд хүргэгдсэн тохиолдол гарчээ.

 

 

Тодруулбал, "Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн сэхээний тасагт сибирийн хар хорхойг их хэмжээгээр идсэн хүүхэд ухаангүй хүргэгдэн ирсэн байна. Энэ тухай тус эмнэлгийн их эмч Б.Болдсайхан өөрийн цахим хуудаснаа "Сибирийн хар хорхой 70-ийг идээд уушги, зүрх нь маш их муудсан хүүхэд сэхээнд ирлээ. Яагаад хорхой жоом идүүлдэг хүний үгэнд ордог байна” гэжээ.

 

Манайхны аливаа зүйлд хэт туйлширдагийн тод илрэл энэ. Хүн хүний бие, физилоги өөр. Нэг хүнд тохирч буй эмчилгээ нөгөө хүнд харшлах нь элбэг. Гэвч үүнийг анзааралгүй, эмч, мэргэжилтэнд хандалгүй, амнаас сонссон батлагдаагүй мэдээллийн дагуу аливаа бүтээгдэхүүнийг туршиж өөрийн эрүүл мэндээр л хохирч байна. Тиймээс анхаарал болгоомжтой байж, аливаа батлагдаагүй эмчилгээний туршилт болохгүй байхыг хүсье.

 

Шар хүү

 


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 17/

    Az hur nomin ih delgvvrt cibirin har horhoin tuhai nom baigaa tvvniig unshaad heregleerei. Ervvl enhig hvsey!

    Хариулах
  • bataa / 2016 03 сар 17/

    Îäîî õîðõîéãîîð õîîëäîã áîëîî þó òºð çàñàã ìèíü

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 17/

    Zuw hereglewel sain shu.ikh huchtei uchir 1g zalgihad hangalttai

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 17/

    Hamaagyi olnoor idej boldoggyi shyy dee.ter tusmaa baga nasnii huuhded tiim iheer uguud baihdaa ch yahav

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 17/

    Huuhded bolohguibhu bi law 30 honog ided xeliko bakter bhgui bolod odo bol eruul zegeer bga

    Хариулах