“Интермед” эмнэлгийнхэний буруутай үйлдлээс болж 4 сартай нярай хохирчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 18 ・ 6

1.1646825880201603171000

Монголын хамгийн өндөр өртөгтэй эмнэлгүүдийн нэг бол яах аргагүй “Интермед” эмнэлэг. Гадаадад эмчлүүлэх урсгалыг багасгахын тулд дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, үйлчилгээ явуулдаг, Дэлхийн стандартыг Монголд нэвтрүүлэхийг зорилгоо болгосон, анхны америк менежменттэй эмнэлэг гэх сүржин сурталгаагаа хэвлэлээр хахаж цацтал нь цацаж, орчин үеийн оношлогоо, эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэдэг хэмээн иргэдийн халаасыг хоосолж, тархийг нь угаадаг энэ эмнэлгийн дөрөвхөн сартай охины ханиадыг ч эмчилж чадахгүй, тавьсан уян зүү судаснаасаа сугараад гурав хоног болсоныг ч мэдэхгүй хөлийг хавтагажээ.

12722210_596180360538002_1255708258_o

Энэ талаар дөрвөн сартай охины ээж Д.Нандинцэцэг “Ханиадтай гэсэн оноштойгоор ирж хэвтээд дөрөв хонож байна. Хэвтсэнийхээ маргааш хүүхдийнхээ хөлөнд уян зүү тавиулаад хоёр тариа хийлгэсэн. Тэгсэн чинь өмнөхөөсөө их уйлсан. Тэгэхээр нь би сувилагчаас нь “Уян зүүтэй хэрнээ яагаад уйлаад байгаа юм бол. Гайгүй байгаа” гэхэд “Хүн юм чинь мэдрээд уйлж байхгүй юу” гэж хариулсан. Гурван цаг хэртэй үргэлжилсэн дуслаа дуустал уйлсан. Оройных нь тариаг хийхэд бүр шээс алдаж уйлаад байхаар нь сувилагч унтуулдаг тариа хэд, хэдийг хийж байж унтуулсан. Хэд, хэд гуйсны эцэст үзүүлсэн чинь цээж хэсгийг нь үзэж, чагначихаад “Зүгээр байна” гээд гарсан. Гэтэл өчигдөр тариа хийсэн сувилагч нь харчихаад “Танай охин арай өөр уйлаад байна аа” гэсний дагуу дахин нягталж үзэхэд уян зүү нь сугарсан байхыг мэдэж, мулталж авсан.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: