Ер нь Монголчууд бид хэн юм бэ???!!!

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 18

Оюутан үедээ би номноос нэг сэдвийг нэлээд шимтэн судалдаг байлаа. Монголын тухай гадныхан юу гэж бичиж вэ гэдгийг. Түүхийн, урлагийн, спортын, соёлын, цэрэг армийн гээд есөн шидийн сэдвийн номыг эргүүлж харсан юм даг. Одоо ч гэсэн энэ хэвээрээ. Гэхдээ ном унших биш харин орос, англи хэл дээрх сайтуудыг баахан ухаж төнхдөг болсоон. Өмнөхөөсөө ч илүү шунадаг болж. Монгол түмнийг маань, монгол орныг минь гадныхан тэд юу гэж дүгнэв ямар гэж тодорхойлов, ер нь яагаад ингэж хэлэв тэгж бичив гэж ирээд л цаад санаа, далд шалтгааныг нь ухаж ойлгоход илүү шимтдэг болчихож. Нэг ёсондоо хуучин цагт бичигдсэн хуучирсан сэдэв сонин санагдахаа больчихоод ийнхүү шинэ үеийн түүхийг өгүүлсэн шинэвтэр байр суурийг сонирхоод байгаа минь энэ билээ. Одоо л гэхэд, визгүй болсон буянаар өнгөрсөн зун Монголд аялаад буцацгаасан Оросын жуулчдын тэмдэглэлүүдийг бөөн бөөнөөр нь судлаад бас л сууж байна. Мэдээж манайхныг ончтой онцолж, дөртэй тодорхойлсон мэдээлэл орос, англи гэлтгүй гадны сайтуудад үеийн үед цөөхөн байсаар л ирлээ. Тиймээс олон жил энэ чиглэлээр хоббирч ирсэн сэтгүүлч хүний хувьд би нэг л зүйлийг бат ойлгож байна. Биднийг хамгийн зөв, хамгийн үнэнээр, хамгийн шударгаар тодорхойлж чадсан хүн бол Монгол судлаач япон бүсгүй Кимура Аяако юм байнаа гэж. Монголчуудын гаргадаг араншинг үнэнээр нь улайтал хэлсэн байгаа юм, бидний хийдэг үйлдлийг бодитоор нь хөхөртөл дүрсэлсэн байгаа юм.  Гадаад үндэстэн, тэгээд эмэгтэй хүн ингэж зориглосон гээд төсөөл дөө. Анх бол би түүний нэрийг оюутан байхдаа дуулж байлаа. Бүр нийтлэлүүдэд нь анализ хийх даалгаврыг багш бидэнд өгч байсан юм шүү. Тэгэхээр Аяако монголчуудын төлөө, монгол орны төлөө тэр үед их хүчтэй дуугарсан байгаа биз!
    Эх орноо гэсэн сэтгэлтэй, элгэн түмнээ гэх зүрхтэй бидний хэдэн МЭРГЭЖЛИЙН сэтгүүлчид үнэн байдлаа бичихээр “Өөрсдийгөө мууллаа” гэж ирээд л дөвчигнөцөөх улс цөөнгүй гардаг юм. Тэгвэл нэгдэж чаддаггүйн дээр эвэлж бардаггүй, хувиа бодомтгойн зэрэгцээ атаархуу зантай монголчууд бид харь хүний нүдэнд яаж харагдаж, хөндлөнгийн эмэгтэйн сэтгэлд яаж бууж байгаагаа Аяакогийн доорх нийтлэлээс нэг сайн харж авцгаая. 17 жилийн өмнө бичигдсэн нийтлэл шүү дээ. Монгол сэтгүүлчдийнхээ ЗӨӨЛЛӨЖ хэлсэн үгийг дуулах дургүй юм бол харийн хүний гозойтол ХАТУУ бичсэн нийтлэлийг нь уншицгаа.
    Дэлхий өөд өнгийхөд бол гадны улс үндэстнүүд улам л боловсон болж, бүр л ухаан тэлээд байх юм. Гэтэл бид 17 жилийн өмнөх төрхтэйгөө амраглаж, араншинтайгаа янагласан хэвээрээ л байх юм даа. Өнөөх хольцгүй ярдаг авир, нөгөөх хоосон бардам зандаа улам ихээр идэгдээд л, живээд л. Одоо бүр, оюун санаагаа илтгэгч гэх бүлэг бөөснүүдэд мэдүүлж, бодол сэтгэхүйгээ сэтгэгч хэмээх хэдэн бааснуудад даатгачихаад салхи сөрөөд л маадгар алхацгааж байна. Энэ нь ч багадаад байгаа бололтой, хэдхээн тооны хөлсний комментчдийн солиоролд хэт автаж, цөөхөн ширхэг сайн дурын нийтлэлчдийн номчирхолд илт итгэснээр нүдээ таглуулж, амаа бөглүүлчихээд байгаа юм биш үү, бид!!! Энэ нь ТАРХИНЫ ТУРААЛ биш гэж үү???

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх