7-9 градус дулаан

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 03 сар 20

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр баруун зүгийн нутгаар, маргааш нутгийн баруун хагаст хур тунадас, нойтон цас орно.

2016 оны 03 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  

 Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутггаар хур тунадас, нойтон цас орж, явган шуурга шуурна . Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүсийн  нутгаар 9-14 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 7-9 градус дулаан байна.

 Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх