Амьтны түүхий мах идээд эдгэчихдэг бол анагаах ухаан хөгжих хэрэг байна уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 20 ・ 1


Монголд насаараа амьдарсан Япон эрдэмтэн “Монголчууд их сонин амьдралын хэв маягтай хүмүүс юм. 40 нас хүртлээ үхэр шиг л ажлын төлөө зүтгэх юм. Амьдралын аз жаргалыг мэдэхгүй зөвхөн мөнгөний хойноос л зүтгэдэг. Харин 40 нас хүрэхдээ эрүүл мэнд нь засал авахгүй болж өнөөх олсон хэдэн төгрөгөө эмчилгээндээ зарцуулсаар насыг бардаг юм байна” хэмээн хэлж байсан гэдэг.

Гадны хүмүүсийн нүдэнд бид үнэндээ л ийм харагддаг. Элгэнд муу гэдгийг мэдсээр байсан атлаа мөнгөөр хор худалдаж авч уучихаад эцэс сүүлд нь зовж цуглуулсан мөнгөө элгээ эмчлүүлэх гэж үрдэг хүмүүс. Махан хоолтой хүмүүст хамгийн зохицохгүй кимчи гэх хорыг ч бид өнөөдөр өөрсдийнхөө мөнгөөр л худалдаж аваад идэж байгаа. буруу дадал зуршил, буруу хооллож явсаар өвчин туссан хойноо л эмнэлгийн бараа харна. Бүр тартагт нь тулгаад шүү.

Тарваганы хүн мах идвэл нойр булчирхайнд сайн, давсаг нь бөөрөнд, цөс нь цөсөнд, яс нь ясанд сайн,  хойлогны мах яс бэхжихэд, баавгайн доньт гэх мэтээр ангийн бүх л махыг түүхийгээр нь идэж орхино. Сайн гэж хальтхан дуулвал баас ч байсан идэхээс наагуур аашилж байгаа юм. Таван хошуу малын засааг хүртэл эрчүүд нь түүхийгээр нь идэж эмчлүүлэх гэж гүйлдэнэ.

Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах сонирхолтой хүн тун ховор. За тэгээд эмнэлгийн үйлчилгээ нь дампуурчихсан учраас мөнгөтэй нэг нь хувийн эмнэлэгт эмчлүүлж, мөнгөгүй нэг нь хувьдаа эмчилгээ хийнэ. Айл өрх бүр сайн дурын нэг эмчтэй. Амнаас ам дамжсан аман яриагаар өөрсдийгөө эмчилнэ. Өөртөө онош тавьчихаад түүндээ сайн гэсэн бүх л зүйлийг иднэ. Амьд жараахай залгивал ходоодонд сайн. Чонын ходоод идвэл хоолны дуршил сайжирна. Тарваганы хүн мах идвэл нойр булчирхайнд сайн, давсаг нь бөөрөнд, цөс нь цөсөнд, яс нь ясанд сайн,  хойлогны мах яс бэхжихэд, баавгайн доньт гэх мэтээр ангийн бүх л махыг түүхийгээр нь идэж орхино. Сайн гэж хальтхан дуулвал баас ч байсан идэхээс наагуур аашилж байгаа юм. Таван хошуу малын засааг хүртэл эрчүүд нь түүхийгээр нь идэж эмчлүүлэх гэж гүйлдэнэ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: