Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 03 сар 21
・ 8

Шинэ төмөр замын гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга, сайд асан А.Гансүх нарыг ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг сэжигтнээр татан шалгаж байгаа гэх мэдээлэл нэгэнт тодорхой болсон билээ.
Түүнээс хойш хэд хэдэн хүнийг сэжигтнээр татан шалгасны дотор Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал гэх хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг саатуулан шалгаж эхэлсэн нь нийгэмд зөв, буруу гэх маргаан үүсгээд байгаа юм. Тэгвэл үүнд хуульчдаас тайлбар авлаа.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх үндэслэл, журмын талаар тодорхой заажээ. Үүнд, “Хөнгөн гэмт хэрэгт сэрдэгдсэн буюу хүнд өвчтэй этгээд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйн хувьд энэ хуулийн 68.2-т заасан үндэслэл байхгүй бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхийг хориглоно.” гэж заасан байдаг.
Харин Г.Түвшинжаргалын хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.2-т заасан үндэслэл байгаа гэж Прокурор, Шүүхээс үзсэн учираас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байх үндслэлтэй аж.
Үүнд: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн - 68.2.1. Өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн,
- 68.2.2. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болзошгүй, эсхүл оргон зайлсан,
- 68.2.2. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорьж болно гэж заасан байна
Энэ дагуу шүүгчийн захирамжийн дагуу сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Харин Монгол хэлний их тайлбар тольд:
хөхүүл хүүхэдтэй- хөхөө хөхдөг нялх хүүхэдтэй
хөхүүл эх - нялх хүүхдээ хөхөөрөө хооллож байгаа эх
нялх хүүхэд- сая төрсөн буюу төрөөд удаагүй хүүхдийг хэлнэ хэмээжээ. Тэгвэл Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалын хүүхэд нь 1 ой 6 сартай болохоор бага насны хүүхдэд хуулийн заалтын дагуу орж байна. Дээрхээс харахад Х.Баттулгын туслахыг хуулийн дагуу саатуулжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.