Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 03 сар 21
・ 2

Эдийн засгийн хямрал нүүрлэж, иргэдийн амьдрал ахуй доошилсоор байна. Он гарсаар НӨАТ, долларын өсөлт хоёрт иргэд болоод бизнес эрхлэгчид цөхөрч байна.
Иргэдийн нэг хэсэг нь жижиглэнгээр амьдралынхаа хоолыг залгуулж буйг хэн хүнгүй мэднэ. Үүнийг жижиг худалдаа эрхлэгчид хүртэл төрийнхөнд дуугаа хүргэх гээд хэвлэлийн хурал хийх үеэрээ хүртэл онцолж байсан. Хэдэн гр гэдэс дотор, килограмм хүрэхгүй гурил, 100 грамм ургамлын тос, тал талхыг зээлээр авч хүүхдүүдээ өлсгөхгүй голын зогоодог тухай ярьдаг. Даанч хэт баян, ядуугийн ялгааг олгирохуд гаргаад тавьчихсанаа мэддэггүй. Тэд хэзээ ч жижиг дэлгүүрээс граммын тос, гэдэс дотор авч үзээгүй тэгээд тэрэндээ НӨАТ авна гэж байгаа. Тэгвэл тэрхүү жижиг дэлгүүр ашиг олох уу. байгааг та бүхэн мэдэх биз ээ. Тухайлбал, сүү НӨАТ нэмэгдээд 2600 төгрөг, нэмэгдээгүй дэлгүүрт 2300 төгрөгөөр худалдаж авах жишээтэй. Тэгэхээр жижиглэнгээр худалдан авалт хийн амиа авч яваа иргэд 300 төгрөгөөр хямд үнэтэйг нь сонгоно. Ингээд тэд үйлчлүүлж болоод байгаа ч нөгөө дэлгүүр бусад үйлчлүүлэгчээ сугалаатай баримт олгодог дэлгүүрт алдаж тухайн дэлгүүр худалдан авагчгүй болж үүдээ барина гэсэн үг. Мөн
Сугалааны тохирлоор шоу хийн, цаагуураа 5000 гаруй наймаа эрхлэгчдээр дамжуулан иргэдээс татвар авч байгааг бизнес эрхлэгчид хэлэв.
Худалдаа эрхлэгчдийн өрийн хар дэвтэр ч өдрөөс өдөрт зузаарч, зарим зээлсэн бараа нь эргэж ирэхгүй, найдваргүй зээл рүү шилжин, худалдан авагч, худалдагч хоёулаа дампуурлын ирмэгт хүрсэн тухайгаа дуулгалаа. Иргэдийн амьдрал ийм дээрээ тулж, ширхэгийн төмс, граммын тосоор өдрийн хоолоо залгуулж байгаа энэ үед НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дахин нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж байгааг Нийтийн эрхийг хамгаалах холбооныхон /НЭХХ/ онцолсон юм.
Нийслэлийн зургаан дүүргийн 8000 орчим худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл амьдралд буухгүй хуулиа эргэн харахыг хүслээ.
Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулийн 18.1.8 заалт жижиг, худалдаа, наймаа бизнес эрхлэгчдэд хүндээр тусч байгаа аж. Энэ хуулинд “хувь хүн” гэсэн гэсэн үг орсноос 100 төгрөгийн ч орлого олсон хэн бүхэн татвар төлөгч болжээ. Үсчин, автобусны эцсийн буудал дагуух жижиг ТҮЦ, гуталчдыг “кассын машин заавал худалдан ав. Аваагүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсооно” хэмээн холбогдох байгууллагуудаас удаа дараа дарамталж, сүрдүүлж эхэлжээ.
Харин кассын машин худалдан авснаар бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээс өөр аргагүйд хүрч, энэ нь иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байгааг учирлав. Баянзүрх дүүргийн худалдаа эрхлэгч Т.Дэлгэр “Бидэнд хоёр хувийг буцаан олгох гээд байгаа юм биш, харин ч биднээс авч байна. Жишээ нь бид атар талхыг үйлдвэрээс 1050 төгрөгөөр авдаг. Харин 10 хувийг нь НӨАТ-д өгөх учир 50 төгрөгийн ашиг харж, зарвал бид алдагдалд орно. Иймээс бараа бүтээгдэхүүний үнийг нэмэхээс өөр аргагүй байдалд хүрлээ..Харин бараа бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгч ард иргэд. Одоо бид . Бид татварын байцаагч болчихлоо. Эдийн засгийн хямралтай энэ үед иргэдийн нуруун дээр ийн ачаа үүрүүлэх нь эмгэнэлтэй юм” хэмээн өөрийн байр сууриа энэ үеэр илэрхийлсэн юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.