Сонгуулийн одгүй гэгддэг Б.Дэлгэрсайханы мөнгөн бороо

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 22 ・ 1

0bc2bdf02a2ba9a789c5be1c2900e88d

МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан, О.Одбаяр, Сод монгол группын ерөнхийлөгч Ц.Анандбазар нарын хувьд дотооддоо өрсөлдөөн хэдийнэ эхэлсэн. АН-тай харьцуулахад төдийлөн ил гараад байдаггүй.  Харин энэ удаа өнгөрсөн 4 жил Дорноговь аймагт хадаатай байж нутгийн зөвлөлийг толгойлсон Б.Дэлгэрсайханг  хар пиарын лантуу арай илүү таалаад байх шиг.

Хөрөнгө мөнгөөр “хахсан” Б.Дэлгэрсайхан Дорноговь аймагт нэр дэвшихээр мөнгөөр бороо оруулж байна. Аймгийнхаа нутгийн зөвлөлийн даргаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сонгогдож сонгуулийн ажлаа эхэлсэн.  Түүгээр үл барам сонгогчдынхоо нэр хаяг тодорхой мэдээллийг авахын тулд Iphone6 утасны болзолтойгоор Дорноговийн иргэн болоод шилжин суурьшсан хүмүүсийг нэр, утас, регисртийн дугаар, цээж зураг бүхий маш дэлгэрэнгүй судалгаатай сайтад бүртгүүлэх уралдаан зарласан. Мөн сар шинийн баярын өдрүүдэд ахмад бүрт 20.000 төгрөг, сүүний хамт бэлэглэсэн гээд сонгуулийн бэлтгэл ажлаа эрт эхэлсэн хэмээн бичигдэх болов.

Уг нь МАН-ын гишүүн гэгддэг ч цагаа тулвал аль ч намд тал алдахгүй явчихдаг сүйхээтэй эр гэх. МАН-ын дарга Н.Энхбаярын авлигын хэргийн дуулиан ид мандахад хүртэл нэр нь дурдагдаж л явсан. Тухайн үед “Болд төмөр ерөө гол” компанийн цаад нууц эзэн хувь эзэмшигч нь Н.Энхбаяр гэсэн яриа гарсан ч хэн ч батлаагүй юм.  Улстөрд битүүхэн өрсөлддөг ч сонгуульд нэр дэвших одгүй нэгэн. Энэ удаа буюу 2016 оны сонгуульд тэрээр нэр дэвших эрхээ авах хамгийн магадлалтай болчихоод байгаа сурагтай. Бизнесийн одыг улстөрдийн амьдралдаа оруулж ирэхээр зүтгэж байгаа түүний оролдлого хэрхэн бүтэхийг цаг хугацаа харуулах биз.

О.Одбаярын хувьд УИХ-ын гишүүн асан Ч.Одончимэгийн хүү. Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан тэрээр улстөрийн тулаанд ялалт байгуулсан нь үгүй. Энэ удаа ч Б.Дэлгэрсайханд тойргоо алдаж байгаа сурагтай. Сод Монгол группын ерөнхийлөгч Ц.Анандбазар нэр дэвших магадлал нь өдрөөс өдөрт буурч байна.  2012 оны сонгуулиас өмнө  Дорноговь аймагт  ажиллаж  хувийн хөрөнгө оруулалт хийж байгаад сонгуулийн өмнөхөн баривчлагдаж дуулиан болж байв.

Эх сурвалж: TIMES.MN
Б.Санчир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: