Элэгдэж яваа эрх чөлөө минь

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 22 ・ 1
 33e90970e1fc8da9original

 

Үг хэлэх эрх чөлөө гэдэг нь та, би, бид бүгдээрээ үзэл бодлоо төр засгийн хяналт, дарамтгүй, хэн нэгнээс айхгүйгээр илэрхийлэхийг хэлж буй юм. Үүнийг бас өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө ч гэж нэрлэдэг.

 

Өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөнд хувь хүн ямар ч хэрэгслээр мэдээлэл, санаа хайх, олж авах, тараах эрх багтдаг. Үг хэлэх эрх чөлөө нь хүний бусад бүх эрхийн тулгуур нь бөгөөд үүнгүйгээр хүн, нийгмийн хөгжил дэвшил, ардчилал, зах зээл зэрэг үнэт зүйлсийг төсөөлөх боломжгүй.

 

1689 онд Английн Парламентаас баталсан Эрхийн тухай хууль, зуун жилийн дараа Францын хувьсгалын үеэр баталсан “Хүн ба иргэдийн хуулийн тунхаглал”, 1948 онд НҮБ-ын баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” зэрэг олон чухал баримт бичигт үг хэлэх эрх чөлөөг анх тодорхойлсон байдаг.

 

1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Монгол Улсын иргэн нь итгэл үнэмшилтэй байх, үзэл боддоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж заасан нь бий. Гэвч Үндсэн хуульд л тусгасан бол монголчууд үг хэлэх эрх чөлөөтэй болчихсон хэрэг огт биш аж.

 

ЯАГААД ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ АМИН ЧУХАЛ ВЭ

 

Чөлөөт нийгэм хаалттай (үг хэлэх эрх чөлөөгүй) нийгмээс илүү хурдтай хөгждөг гэдэг. Гагцхүү чөлөөт нийгэмд л шинэ санаа, шинэ бүтээл уралдан төрж, бизнесийн болон нийтийн засаглалын арга барил тасралтгүй шинэчлэгдэн боловсронгуй болдог.

 

Чөлөөт дуу хоолой бол нийгмийн баялаг юм. Учир нь зөвхөн эрх чөлөөтэй хүн л өөрийгөө бүрэн хөгжүүлж чадна. Ил тод, айдасгүй дуу хоолой оршиж байж л сэтгүүлчид, иргэд авлигыг илрүүлж, нийтийн хөрөнгийг завшигчидтай хариуцлага тооцох боломж бүрдэнэ. Монголын улс төрийн намын жирийн гишүүд нь ч өөрсдийн удирдлагын хөрөнгө мөнгө хаанаас гаралтайг мэдэж буй ч асуухаас эмээж, дарамтлуулахаас айж байна.

 

Иргэн бүр үг хэлэх, бүх аргаар өөрийгөө эрх чөлөөтэй боловч энэ нь бусад хүний эрхээр хязгаарлагдана. Хүн бүр ярих, бичих, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй байх ёстой ч үүнийгээ буруу ашигласан бол (хүнийг гүжирдэх гэх мэт хуулиар хорьсон) хариуцлага хүлээх ёстой. Үг хэлэх эрх чөлөө нь хэвлэл мэдээллийн байгууллагуудад онцгой ач холбогдолтой.

 

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь “төлбөл дуугарахгүй байх” буюу “хаалтын гэрээ” байгуулах, эсвэл “төлөхгүй бол дуугарахгүй байх” зэрэг зарчмаар ажиллах ёсгүй юм. Ардчилсан оронд онц байдал тогтоосон ч хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуу хоолойг боох учиргүй.

 

ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН ЭМЗЭГ АСУУДАЛ

 

Ардчилал, зах зээлийн замыг сонгож авснаас хойш Монгол Улс нийгэм, эдийн засгийн хөгжилдөө томоохон дэвшил хийжээ. Арваад жил түүхий эдийн үнийн өсөлт, Хятадын эдийн засгийн хурдыг даган огцом дээшилж байсан манай эдийн засаг сүүлийн хоёр жилд эрс саарч байна.

 

Уул уурхайд голлон тулгуурласан эдийн засагтай Монгол Улсад хүн амын орлогын ялгаа асар их болж, нийгмийн тэгш бус байдал эрс нэмэгдэв. Уул уурхайн орлого хамгийн их байх үед ямар нэгэн хуримтлал бий болгохын оронд гадаадаас ихээхэн зээл авч, эдүгээ өрийг өрөөр дарахаас өөр сонголтгүй болоод байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • bataa / 2016 03 сар 22/

    Æèðèéí àðä ò¿ìíèé ýðõ ÷ºëºº ãýæ þó áàéíàà ºëñºõ ¿¿ ýñâýë ÿðèõóó ò¿¿íèéã ÷èíü õýí òîîõ ãýýä ë ººð þó áàéíà

    Хариулах