Т.Сарантуяа: Монголын 150 мянган хүүхдийг эмзэг бүлгийнх гэж болно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 22

Л.БАТБААТАР

Монгол Улсын Засгийн газар 2012-2015 онд орлого багатай өрхүүдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр” баталсан юм. Уг хөтөлбөрт нийт 55 мянган өрхийг хамруулснаар, тэдний 30 гаруй хувийн амьжиргаанд нь нааштай өөрчлөлт гарсан гэж  Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын тайланд дурджээ.
Тэгвэл  энэ жил ядуурлыг бууруулах зорилгоор  “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 2016 оны 16 дугаар тогтоолоор баталсан. “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн талаар Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын Хүн амын зорилтот бүлгүүдийн хөгжлийн газрын дарга Т.Сарантуяагаас тодрууллаа.

-Зорилтот бүлгийн иргэд гэж чухам хэнийг хэлээд байна вэ. Хэчнээн иргэн энэ хөтөлбөрт хамрагдах вэ?
-2013 онд Нийгмийн халамж үйлчилгээний газраас өрхийн мэдээллийн нэгдсэн сан буюу олон улсын амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа хийсэн. Энэ судалгаагаар өрхүүдийг  1-20 бүлэг болгон хуваасан. Ингээд 1-8 хүртэлх бүлгийн өрхүүдийг зорилтот бүлэг буюу амьжиргааны түвшин доогуур нэн ядуу, ядуу, ядууралд өртөх өндөр эрсдэлтэй гэж ангилсан юм. Тиймээс энэ х өтөлбөрийн гол зорилго нь зорилтот бүлгийн иргэдийн тоог багасгахад чиглэнэ. 1-8 хүртэл бүлгийн өрхүүдэд ерөнхий боловсролын  сургуулийн 150 мянга гаруй хүүхэд хамрагддаг. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар нийт хүн амын 30 гаруй хувь ядуу, эмзэг давхаргынхан гэж гарсан. 

-Эмзэг давхаргын дийлэнх хувийг хөгжлийн бэрх­шээлтэй иргэд эзэл­дэг гэсэн судалгаа ч бий. Салбарын яам болон Нийгмийн халамж, үйлчил­гээний  ерөнхий газраас хөгжлийн бэрхшээлтэй ир­гэ­­­­дэд чиглэсэн ямар үйл ажил­лагаа явуулж байна вэ?
-2012 оноос Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зорилтот бүлэг болгон, тэдэнд чиглэсэн бодлогын арга хэмжээ явуулж байна. Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн үйлчил­гээ үзүүлдэг. “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөл­бөр”-т хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх талаар түлхүү тусгасан. Тухайлбал, Хөдөлмөрийн яамтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэл­тийн асуудлыг шийдвэрлэнэ. Хөдөлмөрийн яамны хэд хэдэн үндсэн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асууд­лыг хамруулахаар хамтран ажиллаж байна.

-Засгийн газраас ядуурлыг бууруулах чиглэ­лээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайж­руулах үндэсний хөтөлбөр” хэрэгжсэнээр гарах эерэг үр дүнгийн талаар урьдчилан хэлбэл?
-Урьд нь ихэвчлэн сард нэг удаа олгодог мөнгөн тэтгэлэг байсан. Тэгвэл энэ хөтөлбөрийн нэг онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаа өрхийн амьжиргааны түвшин тогтвортой ахихуйц багц үйлчилгээ үзүүлэх  явдал юм.

-Аливаа төсөл хөтөлбө­рийг амжилттай хэрэг­жүүлэхэд мөнгө санхүүгийн найдвартай байдал чухал. 2020 он хүртэл “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр” хэрэгжих нь. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн асуудал шийдэгдсэн үү?
-Одоогийн байдлаар хөтөлбөрт зориулагдсан мөнгө байхгүй. Олон улсын байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлэх гарц хайж өнөөдрийн танилцуулах уулзалтыг хийж байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх