Төр гэж байгаа бол шашнаа зохицуулаач

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 22 ・ 2

Монголчууд ойрын өдрүүдэд тун ч шашинлаг байна. Цахим ертөнцөд олны анхаарал татаж байдаг цэнхэр үстэй зураач бүсгүй Солонгос улсын нэгэн иргэний үүсгэн байгуулсан МҮҮН гэх шашны гаж урсгалын талаар олон нийтэд ил тод зарласан. Улмаар энэ шашин биш гаж урсгал гэдэгт итгүүлэхийн төлөө улайрч, үүндээ төрийн томчууд холбоотой гэх мэтээр нэвтрүүлэг бэлтгэж гаргасан.

Улмаар энэ улайрал нь боловсролын салбар руу хүртэл хальж, шашны нөлөө орсон мэтээр гүтгэсэн удаатай. Мэдээж нийгэмд байгаа, болохгүй зүйлийг илрүүлж, тэр хэрээрээ нийгэмд жигшүүлж болох талтай ч эсрэгээрээ өнөөдөр хөгшин залуугүй бүгд л МҮҮН гэх шашны урсгалын талаар мэддэг болов. Өсвөр насны хүүхэд, залуус магадгүй сонирхол нь давамгайлж үүнд элсэхгүй гэсэн баталгаа алга. Энхтайвны гэсэн нэрийн дор далд байдлаар үйл ажиллагаа явуулж байсан энэхүү шашны урсгалын талаар сөрөг мэдээлэл цацагдаж эхэлсэн даруйд цахим сүлжээ, хэвлэлээр дамжуулан сурталчилгаагаа хийж эхэлжээ.

Шашнаа сурталчлахын тулд багагүй мөнгө хаяж эхэлсэн гэх мэдээлэл ч байгаа юм. Нэвтрүүлэг гарсны дараагаас сошиал сүл­жээнд жинхэнэ эцэг эхээ олох фэйж хуудас нээгдэж, өдөрт хэдэн мянган лайк цуглуулж эхэллээ. Энэ бүхнээс харахад өнөөх сохорсон биш завшив гэгчээр сөрөг дайралтыг ашиглан хэнд ч танигдаагүй, далд байсан шашин ил гарч, ил далд сурталчилгаа хийж эхлэв үү гэж хардаж болохоор байгаа юм. МҮҮН-ий шашны талаар нэвтрүүлэг гарч нийгэмд цочроо өгснөөр Монголд эмх замбараагүй үйл ажиллагаа явуулж буй шашны элдэв янзын гаж урсгал илрэх эхлэлээ тавилаа гэж хэлж болно.

Ганц МҮҮН ч биш Христ, Бахай гэх мэтээр олон ч шашин манайд үйл ажиллагаа явуулж байна. Ардчилсан улс оронд шашин шүтэх, эс шүтэхийг нь хуулиар хориглож болохгүй ч этгээд гаж урсгал, ядарсан иргэдийг хоолны мөнгөөр урхидаж буй зүй бус үйлдэлд төр хяналт тавих учиртай биз дээ. Талийгаачийнхаа араас гашуудах бус харин ч баярлан инээдэг хүмүүс цөөнгүй боллоо. Мөнхийн амьдралтай болж, Их эзний ивээлд багтаж байгаа учраас араас нь уйлах бус харин ч баярлах ёстой гэх мэтээр хязгааргүй тэнэглэл хэрээс хэтэрлээ.

Ганц МҮҮН ч биш Христ, Бахай гэх мэтээр олон ч шашин манайд үйл ажиллагаа явуулж байна. Ардчилсан улс оронд шашин шүтэх, эс шүтэхийг нь хуулиар хориглож болохгүй ч этгээд гаж урсгал, ядарсан иргэдийг хоолны мөнгөөр урхидаж буй зүй бус үйлдэлд төр хяналт тавих учиртай биз дээ. Талийгаачийнхаа араас гашуудах бус харин ч баярлан инээдэг хүмүүс цөөнгүй боллоо. Мөнхийн амьдралтай болж, Их эзний ивээлд багтаж байгаа учраас араас нь уйлах бус харин ч баярлах ёстой гэх мэтээр хязгааргүй тэнэглэл хэрээс хэтэрлээ. Гадны шашнуудаас гадна өөрсдийн уламжлалт шашиндаа ч хяналт тавих цаг нь ирж. Өдөрт хэдэн зуугаараа мэндэлж буй бөө нараа цэгцлэе. Христийн хэдэн зуун сүм дуган дандаа нийгмийн дорд ядуу хэсэгт хандаж буй.

Мөн Христийн тусламж нэрээр ямар төрлийн бараа бүтээгдэхүүн ирж байгааг ч манайхан хянаж үздэггүй. Гэхдээ тэднийг хууль бус үйлдэл хийдэг гэж улаан цагаан гүтгэх гэсэнгүй. Юутай ч тухайн улсынхаа ёс заншил, үүх түүхийг хүндэтгэж байх учиртай. Гэтэл библи барьсан залуус өдөр шөнөгүй айлын хаалга үүд тогшиж, амгалан тайван байдал алдагдуулах нь энүүхэнд. Өсвөр үеийн хүүхдүүдэд чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагаа чамгүй хийж, тэдний сэтгэхүйг өөрчлөх гэж оролддог. МҮҮН ч ялгаагүй дандаа төлөвшиж амжаагүй залуус руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдсон.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: