Нисэх буудал зэвсэг нэвтрүүлдэг талбар болчихжээ, М.Зоригт сайд юу хийж явна вэ?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 22 ・ 1
 

Л.ХЭРЛЭН

АСЕМ болно, дэлхийн 52 орны төрийн тэргүүн ирнэ гээд манайхан дээр доргүй хөл болж байгаа. Гэтэл урдаа барьдаг ганц  нисэх буудал нь   хар тамхи, хутга мэс, буу зэвсэг, тэсрэх бодис ямар ч хяналтгүй нэвтэрч байдаг  бараг л “терроризмын бааз” аятай болчихоод байгаа нь  ТЕГ-ын  шалгалтаар илэрлээ. Муу дээр муу гэгчээр нисэхийн салбарт   ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг албан тушаалтнууд мэр сэр байдаг нь хууль, шүүхийн байгууллагаар  шалгагдаж дуулиан шуугиан дагуулж байна.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн нисэх буудлын албан тушаалтан ажилтандаа ажлын байрны бэлгийн дарамт учруулсан хэргээр цагдаад шалгагдаж байгаа аж. Хохирогч  ИНЕГ-т гомдол гаргасан ч  газрын даргын  үүрэг гүйцэтгэгч Г.Нямдаваа хэргийг дарагдуулснаас яам, тамгын газартаа тулсан сурагтай. Мөн ИНЕГ-ынхан  хэргийг нуугаад өнгөрсөн учир хохирогч өөрөө цагдаад гомдол гаргасан гэсэн мэдээлэл ч байгаа юм. Энэ талаар ИНЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Пүрэвсүрэнгээс тодруулахад “Хөвсгөлийн нисэх буудлын албан тушаалтны асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Юунаас шалтгаалсан, хэнд хариуцлага тооцох вэ гэдгийг шалгасны дараа эрх бүхий байгууллагаас мэдээлэл өгнө” гэснээс үзэхэд хэрэг газар авсныг харуулж байна.

Энэ хэрэг хуулийн байгууллагаар шийдэгдэх байх гэж үзэхэд хяналт, аюулгүй байдал, харуул хамгаалалт ямар байгааг шалгах зорилгоор тагнуулынхан  зорчигчийн тээшинд хар тамхи, гарын гипсэнд нь буу, сум нууж оруулахад илрүүлж чадаагүй нь АСЕМ-ын өмнөх аймшиг дагуулсан хэрэг зөрчлийн тоонд зүй ёсоор орно. Гэтэл холбогдох албан тушаалтнууд, салбарын сайд, Ерөнхий сайд, Засгийн газар, таг чиг. Магадгүй “Шалгалт юм чинь” гээд өнгөрөхийг үгүйсгэхгүй. Гэтэл шалгалт, бодит байдал хоёр адилхан. Тэр өдөр бодит байдалд ийм зүйл болсон бол илрүүлж чадалгүй алдах байсан байна шүү дээ.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 22/

    Aalna gesen bodoltoi humuus ali heden sariin omnoos buh zewseg delbereh bodisoopruulad irtsen baiga bailgui

    Хариулах