Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцохгүй байхаар болов

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 22 ・ 9

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам баталсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 80 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцлээ. Уг журмын дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаар эзэмшигчийн гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлж байсан юм.


Дээрх журмын дагуу Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд торгууль ногдуулан, мэдэгдэх хуудсыг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлийн хаягаар хүргүүлэх ажлыг 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Монгол УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батласантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/188 дугаар тушаалаар “Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам”-ыг баталж, мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн.

Иймд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хууль зүйн сайдын 2015 оны А/188 дугаар тушаалаар батлагдсан “Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам”-д нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн А/80 дугаар тогтоолоор батлагдсан “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр” илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам нь нийцэхгүй болсон байна. Тиймээс хуульд нийцүүлэн дээрх тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоож танилцууллаа.


Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 80 дугаар тогтоолыг хүчингүй болгов.

Т.Буянаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Matthewunogs / 2017 04 сар 20/

    Sleep apnea is a very difficult thing to live with, both for the sufferer and for people living and sleep with him or her. If you fit into either of these categories, then you know just how frustrating it can be. Read through the tips found in this article to learn the best way to survive this probl

    Хариулах
  • hiulhi / 2016 03 сар 23/

    hulhudaj bgaan

    Хариулах
  • зочин / 2016 03 сар 23/

    Энд даврагчид баярлаад эхэллээ.

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 23/

    Ядахдаа замынхаа тэмдэг тэмдэг тэмдэглээг олигтойхон хийлгэж яадахгүй байгууллагаас ямар үр дүн хүлээх билээдээ.Мод барьсан хэдэн цагдаа хааяа нэг.торгохоос өөр ажил алга.Харин зөримдаа гаднаас зочин ирэхэд баахан сүр үзүүлдэ

    Хариулах
  • зочин / 2016 03 сар 23/

    Тэгээд ямаршуухан журам мөрдөх юм болоод.Дэлгэрэнгүй тайлбарлаачээ.Харин ч маш олон камер тавьж Энэ олон зөрчлөө илрүүлж баймаар байна.Камер харааж байхад дайраад байдаг Энэ олон наысгаруудаа асемын өмнө жаахан дэглээчээ.замын цагдаа гэж замарсан газар байна аа.Шинэ дүрэм журам гараад ч олигтой хийж

    Хариулах
  • үнэн байгаасай / 2016 03 сар 23/

    ашгүйдээ хотын захиргаанд торгууль татвараар шулуулж байдгаа барж байна

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 23/

    1-р эгнээгээр явж байгаад цагдаа юмуу камертай газар 2-р эгнээрүү орох гэж зүтгэж байгаа нөхдүүдийг жинхэн торгомоор юмаа

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 23/

    Xynaltiin cameraar ircn zorchiliig toljil bx xeretei gej bdoj bna aa dvrem bucaar zamiin xodolgoond cololgui oroltsdog jolooch nar tsagdaa bxgui gxeer bvr l xamaagii dvrmee zorchdoggootiimerc xynaltiin camer ajilaj torgojil bx ni zvin xergee !!!!

    1
    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 23/

    Unen l bdg bga da

    Хариулах