Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 03 сар 23

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө шөнө Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, маргааш өдөр нутгийн зүүн хагаст  сэрүүвтэр байна.

2016 оны 03 дугаар сарын 23-ны 20 цагаас 03 дугаар сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн  өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар хур тунадас, нойтон цас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор болон  Хэнтэйн уулархаг нутгаар 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө  Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын  хөндийгөөр 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:. Үүлшинэ. Цас орохгүй. Салхи  хойноос 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Шөнөдөө үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд  6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх