Дуулиан таригч

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 23

Теннисчидтэй холбоотой дуулиан тасрахгүй байна. Оросын теннисийн од Мария Шараповагийн сэргээшийн дуулиан намжиж амжаагүй байтал дэлхийн номер нэг теннисчин Новак Жоковичтой холбоотой бас нэг дуулиан дэгдээд байна. Эрэгтэй теннисчид эмэгтэй тамирчдаас илүү хөлс авах ёстой. Яагаад гэвэл бидний тоглолтыг хамгийн олон хүн үздэг” хэмээн ярьсан Новак Жокович өөрөө өөртөө нүх ухаж орхисон билээ. Түүний энэ болчимгүй үгийг Серена Уилльямс, Энди Муррей эсэргүүцэж, хатуухан шүүмжилсэн билээ.

Серена Уилльямс “Хэрэв би хоёр хүүхэдтэй байсан бол тэдний аль нэгийг нөгөөгөөсөө илүү хөлс авах ёстой гэж хэзээ ч хэлж чадахгүй” гэсэн юм.

Харин теннисийн тамирчид эмэгтэй, эрэгтэй ялгаагүй адилхан хөлс авах ёстой гэдэг зарчимд үнэнч Энди Муррей “Өнгөрсөн жилийн Америкийн нээлттэй тэмцээний үеэр Серена Уилльямсын тоглолтын тасалбар хамгийн түрүүнд зарагдаж дууссан” гэсэн юм. Энэ мэтээр шүүмжлүүлж, баахан хараалгасан 11 удаагийн Их дуулгын аварга Новак  “Хэлсэн үгийг нь мушгин гуйвуулсан байна” хэмээн уучлал гуйж  “Би зөвхөн тэмцээний ашгийг шударга, зөв хуваарилах ёстой л гэж хэлсэн” гэж залруулга хийсэн ч бүтсэнгүй.

Эцэст нь тэрбээр хэлсэн үгээ Фэйсбүүк хуудсаараа ингэж тайлбарласан юм.

"Теннис миний амьдралд өгөөжөө өгсөн. Миний өдий зэрэгтэй яваа энэ бүхэн теннистэй холбоотой. Гэвч би мэргэжлийн тэмцээнээс олж буй ашгийг шударга, зөв хуваарилах ёстой гэж хэлсэн. Энэ бол эрэгтэй, эмэгтэй тамирчдын аль алинд хамаатай. Би үүнийг л хэлэхийг хүссэн”

"Теннис бол миний дуртай спорт. Бас мөрөөдөлдөө хүрэхээр хангалттай удаан хөдөлмөрлөсөн нэгэнд туслах боломжийг надад олгодог. Миний хэлэх гэсэн зүйл бол энэ. Хэрэв би өөрийгөө буруугаар ойлгуулсан бол намайг уучлаарай” гэж бичжээ.

Новак гэж хэн бэ?

1987 онд Сербид төрсөн Новакт Жокович дөрвөн настайгаасаа теннис тоглож эхэлсэн бөгөөд 13 настайдаа Герман руу теннисийн сургуульд явжээ.

 дэлгэрэнгүйг энд  дарж үзнэ үү


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх