Араатны хаантай “Дэлхийн цирк Монголд 2016" эхлэх бэлэн болжээ

Урлаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 03 сар 23

Дэлхийн цирк Монголд ирж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэхүү тоглолт нь ердөө хоёрхон хоногийн дараа болох гэж байна. Одоогийн байдлаар тоглолтын бэлтгэл ажил 100 хувь хангагдаж дуусчээ

Мөн тоглолтонд оролцох амьтад болон жүжигчид бүгд Монголд ирчихсэн байгаа гэнэ. Тус тогтолт нь Улсын циркийн тайзнаа энэ сарын 26-ны өдрөөс нээлтээ хийж, долоо хоногийн турш үзэгч олонд амьтадын гайхалтай тоглолтуудаа сонирхуулах юм.

Дэлхийн цирк өмнө нь манай улсад ирж байсан ба энэ жилийн тоглолтын онцлог нь арслангийн үзүүлбэр байх болно гэж зохион байгуулагчдын зүгээс онцлон мэдээлсэн. Арслангуудыг Казакстан улсын циркийн жүжигчид буюу ээж, хүү хоёр хамтран сургадаг аж.

 

Лам гөрөөс нь Монголд анх удаа ирж байгаа. Энэ удаад циркийн үзүүлбэр үзүүлэхээр Чарли хэмээх нэртэй 3 настай лам гөрөөс ирсэн.

 

 

Өнгөрсөн жилийн тоглолтоод сармагчин ирэх ёстой байсан ч ирээгүй. Гэхдээ энэ жил ирсэн байгаа. Сармагчингийн хувьд Казакстан улсаас машинаас авчирсан. Lucy нэртэй жүжигчин Сармагчин 9 настай гэнэ.

Мөн бяцхан одой морь хүрэлцэн ирсэн.

Орос морьдыг Казакстанд сургаж бэлддэг байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх