“Ниргэсэн хойно нь хашгирав” гэгч болов. Манай улсад аливаа асуудал үүсч, өрнөж, эцэстээ хүний алтан амь авч одсоны дараа л ухаардаг буруу жишиг хэдийнэ тогтжээ.
“Золбин нохойд урууллаа”, “Айлын нохойд идүүлэх шахлаа” гэх таагүй мэдээлэл хэдэнтээ гарч байсан ч нохой устгалын ажил төдийлөн биелэлээ олж байсангүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл хөршийнхөө нохойд бариулж харамсалтайгаар амиа алдсан дөрөвхөн настай бяцхан хүүгийн амь “нохой араатан” болохыг нийгэмд мэдрүүлж, эрх мэдэлтнүүдэд энэ асуудалд анхаарал хандуулах цаг болсныг санууллаа.
Далайн эрэгт хэвтэж буй Сири хүүгийн цогцсыг харуулсан гэрэл зураг дэлхий ертөнцийг уйлуулж, дүрвэгсдийн эмгэнэлт байдлыг дэлхий дахинд мэдрүүлж, тэдний асуудлыг шийдэх гарц болж чадсан билээ. Тэгвэл хөршийнхөө нохойд бариулсан дөрвөн настай хүүгийн амь нас нийслэлчүүдийг золбин, зоолсон нохойноос салгаж, мянга мянган хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалахаар боллоо.
Энэ сарын 16-ны өдөр хүү ойролцоо амьдардаг 44 настай Б-ийн “Дундад Ази” үүлдрийн нохой хазуулж, хүнд гэмтээсний улмаас шархаа даалгүй хамамсалтайгаар нас барсан билээ. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга болон, дүүргийн засаг дарга нарын зөвлөлийн 3 сарын 23-ны өдөр болсон хурлаар золбин нохой муур устгалын талаар хэлэлцсэн юм.
Золбин нохой, муурыг багасгах, хүн амд үзүүлэх элдэв нөлөөллийг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд нохой муур устгалын ажлыг гэрээт анчид хийдэг аж. Нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын тамгын газар золбин нохой, муур устгах ажлыг 2014 оны 04 дүгээр сараас хариуцан ажиллаж байгаа бөгөөд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ 2015 оны 8 дугаар сараас эхлэн устгалын ажлыг давхар зохион байгуулж байгаа юм байна.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны тогтоолоор золбин гэдгийг тухайн үед дүүргийн дарга нар онцолж байв.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.