Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 03 сар 29
・ 4

“Жаст” группийн захирал Ш.Батхүү бусдыг залилсан гэх хэрэгт 2013 онд холбогдож, багагүй шуугиан дэгдээж байв.
Тодруулбал, тэрбээр Төрийн өмчийн хороо болон “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын гарын үсгийг хуурамчаар үйлдэн, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлж, зээлээ төлж чадахгүйд хүрснээр Жаст групп, Хадгаламж банк дампуурч байсан юм. Ингээд хуурамч гарын үсэг үйлдэн, Эрдэнэт үйлдвэрийг барьцаалсан гэх хэрэгт нь Ш.Батхүүд хууль хяналтын байгууллагынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч батлан даалтад гаргасан билээ.
Энэ талаар тухайн үед хэвлэл мэдээллээр нэлээд шуугиж байсан ч 2014 оноос хойш бараг “мартагдсан” гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл саяхнаас “Жаст”-ын Ш.Батхүү болон Хадгаламж банкны экс удирдлагуудтай холбоотой дахин хуурамч баталгаа ашиглан их хэмжээний мөнгө завшихыг завдсан гэх хэрэг сөхөгджээ. Тодруулбал, Ш.Батхүү “Хадгаламж” банкны хувьцаа эзэмшигч байхдаа иргэн Э.Сүрэн гэгчээс 32 сая ам.долларыг сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлсэн гэх.
Ш.Батхүү “Хадгаламж” банкны хувьцаа эзэмшигч байхдаа иргэн Э.Сүрэн гэгчээс 32 сая ам.долларыг сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлсэн гэх.
Гэвч тухайн зээлийн баталгааг Хадгаламж банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Бадамцэцэг, О.Хүрэлбаатар нар хуурамчаар үйлдсэнийг АТГ-аас тогтоожээ.
Угтаа банкны баталгаа гаргах тусгай зөвшөөрлийг Монгол банкнаас олгодог аж. Гэтэл дээрх баталгааг Хадгаламж банк Монгол банкны зөвшөөрөлгүйгээр гаргасан байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.