11-13 градус дулаан

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 04 сар 04

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно.

2016 оны 04 дүгээр сарын 05-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи говийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 11-13 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

 

 
 
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх