Милая хоолны сүлжээ ресторан хүний аминд хүрэх шахлаа!

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 04 сар 05 ・ 2

Бидний сайн мэдэх Милая сүлжээ рестораныг Сэрж интернэшнл компани Баярцэцэг гэх Украйн хүнтэй суусан хэл ам нь гүйцэгдэхгүй, муухай адаар аашаараа алдартай нэгэн хариуцан ажиллуулдаг. Үйл ажиллагаагаа явуулаад 15 жил болж байгаа гэж ярих боловч сүүлийн үед хоолны чанарны доголтой том асуудлууд  гарах болж хоолон дотроос нь янз бүрийн гадны биет, хортон шавьж гарсан хэргүүд гарсаар байна. Сүүлийн жишээ гэхэд БЗД-т байрлалтай Милая салбараас 2014.06.11-ны өдөр амьд аалз гарж хэрэглэгчийн эрүүл мэндийг хохироох шахаж байсан бол түүнээсээ сургамж авахгүй 2016.03.18-ны өдөр Скай их дэлгүүрийн салбарын хоолноос нь гадны биет гарж хүний алтан амийг хохироох шахсан байна. Азаар тухайн хүн залгиж амжаагүй байна.Зүв зүгээр хоол идэх гэж ороод шүдээ хугалаад гаржээ. Түүгээр ч барахгүй шүд хугарсан гомдолоо Сэрж интернэшнлийн удирдлагуудад гаргасан бөгөөд тэр хохиролыг нь барагдуулахгүй хэмээн гүрэлзэж өгөхгүй гэсэн байна. 15 жил ажилласан туршлагатай гэж томордог боловч, хоолоороо хүн алах шахсан Милая рестораны удирдлагууд цагаандаа гарсан, хийсэн үйлдэлээ хариуцах чадваргүй нөхдүүд байдаг нь үүгээр харагдаж байна. Сүхбаатар дүүргийн мэргэжилийн хяналтын газар шалгаад буруутайг тогтоон торгууль тавьсан бөгөөд, Милая рестораныхан тухайн хоолыг бэлтгэдэг газраа далдлан нуух зорилгоор засвар хийж байгаа хэмээн нэрийдлээр хааж, нүглийн нүдийг гурилаар хуурж байгаа юм байна.

Олон жил үйл ажиллагаа явуулж байгаа ч тэрэндээ дулдуйдаж ийм алдааг дахин дахин гаргаж байгаа нь харамсалтай, хоол гэдэг бол хүний эрүүл мэндтэй холбогддог учир маш болгоомжтой хандах хэрэгтэй. Милаяад хоол идэхгүй байх нь өнөөгийн байдлаар хамгийн зөв сонголт болж байна. Мөнгөөрөө хоолыг нь авж иднэ, амиа алдах шахна, эрүүл мэндээрээ хохирно, захирлуудад нь загнаж доромжлуулна, ийм даварсан хүмүүс бас байна цаана чинь. Мэдэх нэгэнд нь дахин сануулмаар, мэдэхгүй нэгэнд захиж үлдээмээр л зүйл болж байх шив. Би лав Милая гэсэн хоолыг нь идэх байтугай, хаягын харахаас дургүй хүрж байна.

Бид энэ талаар  та бүхэнд дахин сурвалжилж хоолноос нь яг юу гарсаныг бодит баримттай эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж:newsmongolia.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 04 сар 11/

    byaluug ni avahaa bolyo suuliin uyedamtni muudsanbn lee.

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 05/

    milay ugaasaa shal zawaanshdee honson salat ene teree hvrtel zarna er ni ednii ymnuud ih zawaan hudaldagch ni hvrtel nomin delgvvriin 00 dotorter olon hvnii hiree ugaadag tosguur dotor salatni saw halbagaa ugaaj bhiin medehiin bna

    Хариулах