Бизнес
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 04 сар 05
Өндөр бүтээмжтэй хүний долоон дадалд суурилсан манлайллын соёл “Leader in Me” төслийн үйл явцыг танилцуулах, үр дүнг хэлэлцэж, ач холбогдлыг таниулах зорилготой монголын анхны “Манлайллын симпозиум” дөрөвдүгээр сарын 6-нд буюу маргааш “Сити” дээд сургууль, “Гурван тамир” бүрэн дунд сургууль дээр зохион байгуулагдах гэж байна.
Манлайллын анхны симпозиумын үеэр “Leader in Me” төсөл болон өндөр бүтээмжтэй хүний оюуны долоон дадлыг хэрэгжүүлэгч сургуулиуд болон хэрэгжилтийг дүгнэх, Франклин Кови боловсролын олон улсын үйл ажиллагааны талаар танилцуулах аж. Мөн 2016 оноос олон улсад танилцуулагдаж байгаа боловсролын шинэчлэл хийгдсэн сургуулийн шинэчлэлийн явц, хамтын ажиллагааны загварын талаар мэдээлэл өгнө.
Франклинкови Монгол, “Сити” дээд сургууль, “Гурван тамир” бүрэн дунд сургууль хамтран зохион байгуулах тус симпозиумд ерөнхий боловсролын сургуулиудын захирал, удирдлагын багийн төлөөлөл оролцоно.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.