Туркээс манай казах иргэдэд шашны нөлөөлөл явуулж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 04 сар 06 ・ 11

-Амьдралын боломж муу айлын хүүхдүүдээр Туркууд шашны зэвсэг хийж байна-

 

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ /www.tugeene.mn/

Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа Лалын шашины сүмд ажилладаг имам /номлогч/ нарын боловсрол маш доогуур байдаг. Ардчилал анх гарч ирсэн үед 20-д жилийн өмнө имам нар Арабын улс орнуудад шашны чиглэлээр суралцаж холбогдох номлол, коран судрын талаар боловсрол авч байсан юм. Тухайн үед сурч байсан казах иргэдийн ихэнх нь хангалттай сайн сураагүй мөн тэр үед сурч асан имам нарын нас өнөөдөр харьцангуй өндөр болжээ. Нас болон бусад хэрэгцээгээ дагаад одоо ажиллаж буй имам нарын ажиллах ур чадвар хангалтгүй болсон талаар олон хүн өчих болов. Бүгд найрамдах Турк улсын шашны байгууллага өөрийн улсын ЭСЯ-аараа дамжин дээрх асуудлыг маш нарийн тооцоолж Лалын шашны номлогч имам нарыг дахин шинэчлэх, тэдэнд коран судар болон бусад шашны зан үйлийн талаар зааж сургах тал дээр маш их ач холбогдол өгч тусламжийн нэрээр манай улсын казах иргэдийн толгойг эргүүлж эхэлжээ.

Өнөөдөр БНТУ нь “Исламын улс бүлэглэл”-ийн үйл ажиллагааг ил далд хэлбэрээр дэмжиж эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүдээ тэдний тусламж дэмжлэгтэйгээр явуулж байгаа юм. Дэлхий нийтэд Ислам шашинтай ардчилсан улс гэсэн хуурамч нүүр царай нь ил болж дотооддоо томоохон асуудал, зөрчилтэй байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Манай улсад лалын шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоо байгууллагууд /Монголын Мусульман нийгэмлэгийн холбоо/ дэлхий нийтийн анхааралд байгаа алан хядах бүлэглэлүүдийн зохион байгуулж буй үйл ажиллагаа болон тэдгээрийн нөхцөл байдалд ашиглагдах эрсдэлтэй байгаа юм.

Туркийн Шашны байгууллага төлөөлөгчөөрөө дамжин манай улсын казах иргэдийг жил бүр Туркт шашны номлогчийн сургалтанд хамруулдаг байна. Казах иргэдээс турк хэлээр шалгалт аван шалгуурыг нь хангаж буй иргэдийн бүх зардалыг даан сар бүр тэтгэлэг өгч эх орондоо аваачиж лалын шашны коран судар, номлолын талаар зааж сургадаг аж. Бүтэн жилийн турш сургалтанд хамрагдаад ирсэн казах иргэд маань Монголдоо ирэхдээ ямар бодол санаа агуулж ирж байгааг таашгүй.

Бас болоогүй энэ жил Туркийн шашны байгууллага 25 охин, бүсгүйчүүдийг сургалтанд хамруулах гэж байна. Сургалтанд хамрагдаж байгаа охидууд казах, хотон, тува угсаатан байгаа бөгөөд тэдний дунд лалын шашин шүтдэггүй 2-3 охин явж буй талаарх мэдээллийг бид авлаа.

Энэ бүх ажил маш нарийн зохион байгуулалттай явагддаг бөгөөд сургалтанд хамрагдаж байгаа охид бүсгүйчүүд ихэвчлэн боломж бололцоо муутай айлын хүүхдүүд явдаг байна. ЭСЯ-ны харьяа Шашны төлөөлөгч Мустафа Фахри Угур энэ бүх ажлыг зохион байгуулдаг бөгөөд Баян-Өлгий аймагт Ибрахим Тиряки гэгч бас нэгэн төлөөлөгч давхар ажилдаг юм байна. Хэдхэн хоногийн өмнө Мустафа Фахритай холбоотой таагүй мэдээлэл цахим ертөнцөд гарч байсныг та бүхэн санаж байгаа байх.

Туркийн Элчин сайдын яамны нэр дээр бүртгэлтэй байдаг шашны төлөөлөгч нар дипломат эрх ямба эдэлж, дипломат ёс зүйг уландаа гишгэн тусдаа үйл ажиллагаа явуулан, төр шашин хоёрыг ялгаж салгалгүй хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлөхүйц үйлдэл явуулж байгаа нь манай улсын Үндэсний аюулгүй байдал, цаашлаад үндэсний цөөнх гэгддэг казах ахан дүүсийн үзэл бодолд аюулгүй байдалд хортойгоор нөлөөлөх хэлбэр үүсэж эхэлжээ.

Манай улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад шашны төлөөлөгч гэсэн албан тушаал байдаггүй бөгөөд ганц Туркийн Элчин сайдын яаманд байдаг юм байна. Туркийн Элчинд ажиллаж байгаа дипломат эрх эдлэн, суурин ажилладаг лалын шашны төлөөлөгч гэдэг албан тушаалыг хасах арга хэмжээг холбогдох байгууллагын сонорт хүрч байгаа гэдэгт итгэлтэй байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 04 сар 07/

    Чухал асуудал байна. Дотоодын 76 тай тэмцэж болно, лалынхантай бол хэцүү шүү. Лалын шашинтай нөхдүүдтэй суусан монгол охидууд ихсэж байгааг анхаарах хэрэгтэй.

    Хариулах
  • хүн амын бодлого алга / 2016 04 сар 06/

    Бодох асуудал. Миний нутаг Ховдоор жишээ авая. 60 аад онд Хавдал гэх хасаг эр Ховдын АДГЗ ны дарга болсон. Тэр хүний санаачлагаар Ховдод зөвхөн хасгуудад ХОВД гэх хасаг сумыг байгуулсан. Хасгууд ихэвчлэн 10 аад хүүхэдтэй, насанд хүрээд хүүхдүүд нь аав, ээжээ бараадаж нутагтаа гэр бүл болдог. Одоо Хо

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 06/

    нжэнэ

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 06/

    Setguulch Enkherdene chukhal sedev khundjee.Aliv yumiig baga deer n zasaj zalruulahgui baigaad gazar avhuulval suuld n amaa barih asuudal bolno.

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 06/

    Setguulch Enkherdene chukhal sedev khundjee.Aliv yumiig baga deer n zasaj zalruulahgui baigaad gazar avhuulval suuld n amaa barih asuudal bolno.

    1
    Хариулах
  • иргэн / 2016 04 сар 06/

    Энэ асуудал дээр. Монголчууд бид их анхааралтай хандах хэрэгтэй болж байгаа юм байна даа !!!

    1
    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 06/

    Barimt delgeechee ene setguulch...hiih yumaa olj yadsan novsh ve

    Хариулах
  • жшн / 2016 04 сар 06/

    туркууд зайл

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 06/

    Ер нь хасагуудыг хөөж явуулж эртхэн салах хэрэгтэй . Сайн хасаг сарын найз гэдэг хэзээний үг

    Хариулах
  • Сэтгүүлч нарыг бууд / 2016 04 сар 06/

    Юу бичих гээд юу биччихсэн өгөр толгойлсон эргүү сэтгүүлч вэ? Энэ исламын шашныхан мүүний шашныха аль нь ч монгол улсын дайсан биш монгол улсын хувьд ислам улс бүлэглэл бол дээр сууж байгаа 76 новшнор гэдгийг хэзээ ухаарах хар малнууд вэ?Тэр новшнууд байхгүй шударга ёс тогтсон цагт энэ өгөр толгой ч

    Хариулах
  • Сэтгүүлч нарыг бууд / 2016 04 сар 06/

    Юу бичих гээд юу биччихсэн өгөр толгойлсон эргүү сэтгүүлч вэ? Энэ исламын шашныхан мүүний шашныха аль нь ч монгол улсын дайсан биш монгол улсын хувьд ислам улс бүлэглэл бол дээр сууж байгаа 76 новшнор гэдгийг хэзээ ухаарах хар малнууд вэ?Тэр новшнууд байхгүй шударга ёс тогтсон цагт энэ өгөр толгойц

    1
    Хариулах