Урлаг
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 04 сар 07
Гэгээн Муза Академи, ITI /Олон улсын театрын институтийн Монгол дахь төв/ нь Нийслэлийн засаг даргын тамгын газар, Боловсрол, Соёл, Шинжлэх, Ухааны яам, Улсын драмын эрдмийн театртай хамтран “Гэгээн Муза-13” олон улсын театрын наадмыг зохион байгуулах гэж байна.
Тус наадамд нэр дэвшиж байгаа бүтээлүүд энэ оны тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа тавигдах юм. Улмаар “Гэгээн муза”-ийг эздийг УДЭТэатрт тавдугаар сарын 7-ны өдөр тодруулж, шагналыг гардуулна.
“Гэгээн Муза” наадам хүмүүнлэгийн үйл ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор энэ жилээс наадмын хүүхдийн жүжгийн төрөлд нэр дэвшсэн уран бүтээлээс тухайн бүтээлийн уран бүтээлийн байгууллага, Нийслэлийн хүүхэд, гэр бүл, хөгжлийн газартай хамтран харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хүүхдийн жүжгийн аудио CD-г хэвлэн гаргах гэж байна.
Нэг хүний жүжгийн төрөлд зочин шүүгчээр “Peace and Respect” олон улсын театрын фестивалийн дарга, Киргиз улсын Бишкекийн Драмын театрын уран сайхны удирдаач, театр судлаач, найруулагч Umuralieva Tsytsygma оролцох юм.
Наадмын шагналын төрөл нь:
- БСШУ-ны сайдын нэрэмжит “Шилдэг залуу” уран бүтээлч
- “Гэгээн Муза Академи”-ийн нэрэмжит ахмад уран бүтээлчдэд олгодог “Хүндэт Муза”
- Шүүгчдийн нэрэмжит “Тусгай шагнал”
- Шилдгийн шилдэг бүтээлд олгох “Гранпри” тус тус шагналуудыг “Гэгээн Муза-13” дахь наадамд өрсөлдсөн бүтээлүүдээс шалгаруулах юм.
Наадмын хүрээнд өнөөдөр “Гэгээн Муза-13” олон улсын театрын наадамд нэр дэвшсэн бүтээл болон уран бүтээлчдэд батламж гардуулах үйл ажиллагаа болсон. Батламж гардуулах арга хэмжээнээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
О.Номин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.