9-11 градус дулаан

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 04 сар 07

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

 Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай хүйтэн байна.

2016 оны 04 дүгээр сарын 08-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, голын хөндийгөөр 0-5 градус, Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 4-9 грудус, говийн бүс нутгаар 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 9-11 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 34 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

 

 
 
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх