Сэрэмжлүүлэг

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 04 сар 08 ・ 4

12523962_1025961977479227_1877936257212082945_n

Хөвсгөлийн цагаан загас гэсэн хаяг шошготой худалдаалагдаж байгаа нөөшилсөн загас нь хэрэглэгчдийг ноцтой төөрөгдүүлж байна.

Цагаан загасны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглосон байгаа учир энэ төрлийн загасаар нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэхгүй болно. Хөвсгөл аймагт үйлдвэрлэгдэж байгаа шилэнд савласан нөөшилсөн загасан бүтээгдэхүүн нь Ховд, Увс аймгаас бэлтгэгдсэн сугас загасаар хийгдэж байна. Одоогоор Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 20 орчим тн сугас загас хөргүүртэй зооринд хадгалагдаж байна. Эдгээр цехүүдэд загас нийлүүлэгдэж байгаа үед МХГ-т мэдэгдэж, хянуулдаг уламжлал тогтоод байна. Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа загасан цехүүд нь эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд үйл ажиллагаа явуулж шинжилгээ, хяналт шалгалтанд тогтмол хамрагддаг. Гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн хуурамч хаяг шошготой нөөшилсөн загасан бүтээгдэхүүн, утсан загаснаас хэрэглэгчид болгоомжилж урьдчилан сэргийлж шинжилгээ дүгнэлтгүй, гарал үүсэл нь тoдорхойгүй нөөшилсөн загасыг худалдан авахгүй байхыг анхааруулан Сэрэмжлүүлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 05 сар 06/

    Надад лав таалагддаг, гоё л амттай санагдсан. Тэгж их эрүүл мэндийн шаардлага хангаагүй зүйл юм бол яах гэж зах зээлд заруулаад байгаа юм? Хүмүүс бол зүгээр юм шиг байна гээл надтай адилхан авч байгаа ш дээ. Ажлаа бүүр нэг өнгөрсөн хойно нь хийх юм. Эклертэй адилхан хэрэг болбол яах уу? Хэний буруу

    Хариулах
  • haan banknii nuuts muljvvr / 2016 04 сар 09/

    haan bankind itgelee aldlaa ..geree tsutsalsan neree 6 sar mungiig mini muljij muljchuud hvv ugdugggvi um bilee ..mongol hvn gadaad tolgoitoi bankind munguu bvv hadgaluulaarai

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 08/

    negent saihan hiigdsen bol awahad yadag um be?bi ih durtai dag,huraaj awch hayj ustgana gedeg chini yadarsan ediin zasagaa ulam l nermej baigaa hereg shuu dee,neg ch gesen ail hooltoi baiwal ashtai yu

    Хариулах
  • түиаүл / 2016 04 сар 08/

    Хүний биед хортой юм бол МХГазрынхан ажлаа хийж хурааж аваачээ. Далай ээж зар дээр зөндөө зарж байналээ шүү.

    Хариулах