Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 04 сар 11

Урин дулаан цаг ирж барилгын ажилтай холбоотой осол гэмтлүүд гарах нь ихэсчээ. Тодруулбал өнгөрсөн амралтын өдрүүдэд “БЗД-ийн 13-р хороонд барилга дээрээс хүн уналаа" гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ дагуу шалгахад Кино үйлдвэрийн зүүн тийшээ явдаг автобусны буудлын урд иргэн А-ийн захиалгаар баригдаж байгаа барилгын гүйцэтгэгч "Алтай Энх-Оргил" ХХК-ний ажилтан 20 настай эрэгтэй Э нь барилгын 11 давхраас 10 давхар руу хөл алдан унаж гэмтсэн хэрэг гарчээ.
Мөн СБД-ийн 9-р хороо "Их тойруугийн 54 тоот барилгын пасад шатаж байна" гэсэн мэдээллийг шалгахад, захиалагч "ММТТХХ" ХХК-ний "Компьютер центр"- ын барилгын гүйцэтгэгч "Угалз холдинг" ХХК-ний ажилтан СХД-ийн 1-р хороонд суух 39 настай эрэгтэй Б нь гагнуур хийж байгаад гал алдаж барилгын 1 давхарын гадна дулаалга усны хамгаалалт 6м2 талбай шатсан хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм.
Иймд барилгын компаниуд хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажиллахыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.
А.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.