Хамгийн тансаг хэрэглээтэй Монгол Банк Шилэн данс хөтлөхгүй гэдгээ мэдэгджээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 11 ・ 4

 

Монголбанкны Тамгын газар, Захиргаа, Хүний нөөцийн хэлтсийн захирал П.Эрдэнэтуяа Сангийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогтод Сангийн яамнаас эрхлэн хөтөлж буй нэгдсэн цахим хуудсанд Монголбанк мэдээлэл байршуулах үндэслэлгүй гэж үзэж байна гэсэн албан тоот явуулжээ.

 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал гээч эрхэм Монгол улсад 1 ам доллар 1340 төгрөгийн ханштай, 4 тэрбум ам долларын валютын нөөцтэй байхад Монголбанкийг хүлээж авсан билээ. Тэгвэл эдүгээ ам доллар 2255 төгрөг болтлоо өсчихөөд байж байна. Уг нь энэ эр ам.доллар 2000 хүрвэл огцорно гээд байсан. Гэтэл одоо болохоор юу ч болоогүй юм шиг суудаг нь гайхалтай.

 

Н.Золжаргал Токио хот руу нисэхдээ зөвхөн тийзний урьдчилгаанд 5 сая төгрөг зарцуулсан гэнэ. Монголбанкны Шилэн дансны мэдээлэлд байгаа гүйлгээнээс харахад эрхэм Ерөнхийлөгч өнгөрсөн жил Арабын нэгдсэн Эмират улс, Хонконг, Индонезид очихдоо дээд зэрэглэлийн тансаг зочид буудлуудаар үйлчлүүлж үүнд нь татвар төлөгчдийн халааснаас 12.3 сая төгрөг гарсан аж. Энэ тоо баримтыг цааш нь үргэлжлүүлж болно.

 

Монгол банкны тухай хууль болон Шилэн дансны тухай хуульд "Төрийн хуулийн этгээд" нь Монгол Улсын хууль, дүрэм журамд бүрэн захирагдан үйл ажиллагаагаа явуулах бөгөөд үүнийг эсэргүүцэх болон хуулийг өөрт ашигтай байдлаар тайлбарлах ямар ч эрх Монгол Банкинд олгогдоогүй юм. Иймд мэргэжлийн хуульчид Монгол Банкийг Шилэн дансны хуулийг хөтлөх үүрэгтэйг олон нийтийн цахим сүлжээгээр ахин дахин сануулж байна.

 

Мөн Шилэн Цогоо хэмээн олон нийтэд танигдсан иргэн Б.Цогтгэрэл "Шилэн дансаа хөтөл хөтлөхгүй бол хууль сахиулах байгууллагуудад хандана 14 хоногийн хугацаа өглөө" хэмээн өөрийн Twitter хуудсандаа бичсэн байна.

 

Хамгийн тансаг хэрэглээтэй Монгол Банк Шилэн данс хөтлөхгүй гэдгээ мэдэгджээ

 

Эх сурвалж: www.Tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Золбин / 2016 04 сар 28/

    Энэ хятадад Монголд яаж загнах нь еерийн нь дурын хэрэг болжээ. Хумих цаг уе удахгуй ирэх болно доо . Умхий амруу нь шээгээд хее

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 11/

    tsarai shigee amitan be?yadarsan ard tumneer tejeelgen bayjij baih dawarsan garuu,ehner huuhed ni amerikd baidag gee bizdee

    Хариулах
  • Зандан / 2016 04 сар 11/

    Харах царайны ялзарсан өмхий хужаа л даа. Энэ бол монгол орныг санаатайгаар эдийн засгийг нь унагаж байгаа гадныханы гар хөл гэж үзэхэд буруудахгүй. Шилэн дансны хууль гарчихаад байхад яагаад энэ хүн хөтлөхгүй гэж байгаа юм болоо.

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 11/

    Иргэдийн татварын мөнгөнөөс дураараа хувьдаа зарцуулах эрх ямар хуулинд заагдсан байнаа? Ард иргэдээ ил гаргаач. Дураараа дургаж байдаг албан тушаалтануудад төр төмөр нүүрээ харуулах цаг нь аль хэдийн болсон юм бишүү? Хатуу хариуцлага тооцох хэрэгтэй!!! Эцсийн эцэст ард иргэд л туйлдаж байна шүү. Ар

    Хариулах