Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 04 сар 12
・ 1

Г.ГАНЧИМЭГ
Түрүүч нь http://www.polit.mn/content/78522.htm
Б, Ө, Г нар Анхан шатны шүүхээс эхлээд Дээд шүүх хүртэл бүхэл бүтэн есөн жилийн турш зарга тэмцэл хийжээ. Энэ асуудал тэдний ажил, бизнесийн карьер, тэр ч бүү хэл хувийн амьдралд нь хүртэл ямар их хохирол авчирсан бол. Өнгөцхөн харахад энэ нь хэдхэн хүний өмч хөрөнгийн маргаан, өр зээлийн асуудал төдийхөн юм шиг. Гэтэл өнөөдөр иймэрхүү маргаантай олон хүн бий. Б насаараа кино урлагт хүчин зүтгэсэн, ялангуяа баримтат кинон дээр их ажилладаг байсан учраас энэ хэрэгтэй холбоотой хэд хэдэн хавтас баримт материалыг цуглуулж чаджээ. Үнэндээ өнөөдөр иймэрхүү байдлаар хохирсон хүмүүс түүн шиг баримт цуглуулж чадаагүйгээс хохирогч болоод л хоцордог аж. Тухайлбал, байр эсвэл хашаа байшинг нь барьцаалж зээл аваад гэр оронгүй болгож, газрыг зарсан нь ч бий. Үүнийг амнаас ам дамжуулж ярихаас биш Б шиг хавтас дүүрэн баримт цуглуулаад гүйх нь цөөн.
Иргэн Б, Ө нарын хувьд “Ди Эй Эм Өү Эй” банк бус санхүүгийн байгууллагаас авсан 106.8 сая төгрөгийн зээлээ яаж төлөх вэ гэдэг нь одоо “шүдний өвчин” болж буй. Г болохоор унаж яваа машин, амьдарч байгаа байр нь бүгд хүний нэр дээр гэнэ. Өөрөөр хэлбэл, төлбөрийн чадавхигүй гэсэн үг.
Энэ хугацаанд “Монгол шуудан” банк “Хадгаламж”, дараа нь Төрийн банк болж нэр зүсээ өөрчилсөн. Энэ мэтээр банк ч учир нь ойлгогдохгүй шахам болж, Б, Ө нар эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч амьдралынхаа бүхэл бүтэн есөн жилийг зарга тэмцэл дунд өнгөрүүлжээ. Г ч ганцаараа буруутан биш. Гарын үсэг зурж, мөнгө зээлснээр нь Г гэж яриад байгаагаас биш үнэндээ ард нь бүхэл бүтэн бүлэглэл байхыг үгүйсгэхгүй. Хүмүүсийн дунд “Банкны зээлийн эдийн засагчид үзэмжээрээ зээл гаргадаг”, “Жижиг банкууд дампуурах гэнэ” гэх мэт яриа яагаад гарах болов. Өмнө нь “Анод”, “Зоос” банкийг дампуурахад бас иймэрхүү яриа гарч байлаа. Харин одоо зарим нэг жижиг банкийг дампуурна гэдэг мессеж ч явж байх юм. Ер нь гуравхан сая хүнтэй улсад яагаад 10 гаруй банк, 15 яамтай, тэдгээр нь дандаа нэр зүсээ өөрчилж байдаг юм бэ. Төрийн албанд ажилладаг хүмүүс өглөө босохдоо ямар байгууллагад ажилладагтаа заримдаа эргэлзэхээр цаг иржээ.
Тэгээд иргэд нь толгой дарааллаад цалин, хэрэглээ, ипотекийн зээлтэй. Аж ахуйн нэгж, компаниуд ч ялгаагүй өр зээлийн асуудал, өмч хөрөнгийн маргаантай байна. Үүний цаана яг ямар ажиллагаа болж, эдийн засагтаа эргээд яаж нөлөөлөх вэ гэдэг нь харин анхаарал татаж байна. Энд цөөхөн монголчууд өр зээлдээ барьцаалагдаж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөл дээрээ маргалдаж суух хооронд харийнхны алс хэтийн бодлого сайн хэрэгжиж байна биш үү.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.