Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 04 сар 12

Энэ өгүүллийг би 7 дугаар сарын 1-ний үйл явдлыг дараахан буюу 2008 оны 9 дүгээр сарын 21-нд бичсэн юм. Энэ үйл явдлын дараах цагдаагийн тэнэглэлийг хараад дургүй хүрсэн хэрэг л дээ. Тэр үед цагдаагийн өөдөөс ингэж дуугарах хоншоортой аавын хүү бараг байгаагүй юм. Харин А.Баатархуяг, Г.Уянга бид гурав л улайтал хэлж чаддаг байсныг “Улс төрийн сонин”-ы шарлаж амжаагүй хуудсууд гэрчилнэ. Хэдийгээр энэ өгүүлэл миний бичсэн хамгийн сайн өгүүллийн тоонд орох боловч түүний мөрөөр хариу өгсөн, ажил хийсэн явдлыг би л лав санахгүй байна. Ингээд өчигдөр Монголын цагдаа дахин тэнэглэл үйлдэхэд бэлэн гэдгээ баттай харуулсны учир олон жилийн өмнөх өгүүллээ дахин нийтэлж байна. Эндээс Монголын цагдаагийн мөн чанарыг хялбархан ажиглаж болно…
7 дугаар сарын 1-ний үйл явдлаас улбаалан бид монголын улс төрийг биш, харин цагдаа, ард түмэн хоёрын аль нь зөв бэ гэдгийг шинжилж, энэ нь улам бүр учир утгагүй болсоор байна. Нийгмийг илтэд хуваагдалд оруулж буй энэ лайтай асуудалд хариу өгөх улс төрийн хүчин Монголд байхгүй юм. Энэ талаар саналаа өгүүлсү.
Цагдаа хэрэгтэй, хэрэггүй…
. Ямар ч улсын ямар ч хүнээс цагдаа хэрэгтэй юу гэвэл ямар ч эргэлзээгүй ХЭРЭГТЭЙ гэж хариулна. Би ч гэсэн хэрэгтэй гэж ямар ч эргэлзээгүй хариулна. Цагдааг шүүмжлээд ирэхлээр энэ утгагүй асуудал ямагт гарч ирдэг юм.
Цагдаа гэсэн хоёр түвшний ойлголт байдаг. Нэг дэх нь Та бид өдөр тутам тааралдаж, уйлж майлж, хэрүүл маргаан хийж, буруутаж, зөвдөж, шийтгүүлж, бид заримдаа амь насаа ч хүртэл авруулдаг ихээхэн зөрчилтэй, зовлонтой ажил хийдэг жирийн цагдаа. Товчдоо бол эрээн мод барьж хошногоо эргэтэл шүгэл үлээж, эсвэл балиар заваан болгонтой өдөр болгон хутгалдаж байдаг . . Эдний сайн, муу нь ард түмний дунд илт мэдэгддэг. Харилцааны соёлоос авахуулаад хувцас хунар, цалин хангамж, боловсрол, доо. Халуунд халж хүйтэнд хөрч, цаг наргүй ажиллаж .
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.