Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 04 сар 13
Дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа саатсанаас болж орон гэргүй болох аюул Улаанбаатар хотын 200 орчим иргэнд тулгараад байгаа аж. Тэдний амьдарч байсан байрны цонх, хаалга, паарыг сугалан, хогийн цэг болгосноос хүн амьдрах аргагүй болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгшид, бага насны хүүхдүүд бүхий эдгээр өрхийг шаардлага хангасан, зохистой орон байраар яаралтай хангах хэрэгтэй байна.
Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нийтийн цагаан байрнуудын 3 дугаар байрнаас 28 өрх 2015 оны 2-4 дүгээр сарын хооронд нүүж гарсан байна.
Дээрх байрыг мэргэжлийн байгууллагын зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй хэмээн дүгнэсэн учраас байнгын оршин суугчид нь айдас түгшүүртэй амьдардаг байж.
Гэтэл тэдний оршин сууж байсан газар дахин төлөвлөлтөнд орж, хуучин байрыг нурааж оронд нь шинэ байр барьж өгнө гэх сургаар баярлан, шинээр байр барьж өгөх компанийнханы үгээр яаран сандран их нүүдэл хийж байрнаасаа нүүсэн айлууд . Гэвч өдгөө амласан шинэ байр ч үгүй, хуучин ч үгүй болсон иргэд орох орон, оочих аягагүй болж дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болоод байгаа аж.
Тэднийг нүүхээс өмнө компанийнхан өөрсдөө саналаараа нүүж байгаа гэдгээ батлахын тулд байрныхаа цонх, хаалга, паарыг сугалж авахыг шаардахад оршин суугчидын зарим нь эсэргүүцэж, зарим нь ч саналыг хүлээн авч зарим нь хаалга, цонхоо салган авч нүүжээ. Харин бүрэн бүтэн үлдсэн өрөөнүүдийн паар болон бусад авч болох барилгын материалыг өөр хүмүүс тонож, хог хаяг зэргээр улам их сүйтгэжээ.
Хүний эрхийн төлөөх "Эмнести Интернэшнл"-ийн судлаачид уг байранд 2016 оны 3 сард очиж, тэндхийн зарим оршин суугчидтай уулзсан байна. Тэдний зарим нь компаниудын тавьсан саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул нүүлгүй үлдсэн оршин суугчдаас зарим нь хүн амьдрах боломжгүй болсон байрандаа өвөлжсөн байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.