Төрөлт буурч, хүүхдийн эндэгдэл ихэсчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 13 ・ 6

Улсын бүртгэл, статистикийн газраас мэдээлснээр оны эхний улирлын байдлаар нийт 19043 эх амаржиж, 19141 хүүхэд төрсөн байна. Мөн энэ хугацаанд 4146 хүн нас баржээ. Эндээс хүн амын ердийн өсөлт таван хувьтай байгаа үзүүлэлт гарч байгаа аж. Энэ нь Монгол Улсын 1000 хүн ам тутамд таван хүнээр өсч буйг харуулж буй ажээ. Гэвч энэ тоо сүүлийн гурван жилийн үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт юм байна.

Энэ нь төрөлт буурсантай холбоотой бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 598 буюу гурван хувиар, хүүхдийн тоо 294 буюу 4.2 хувиар буурсан байна. Эхний улирлын байдлаар 427 хүүхэд энджээ. Энэ нь өмнөх оны үзүүлэлтээс 106 хүүхэд буюу 33 хувиар, тав хүртэлх насандаа 491 хүүхэд эндэж, 120 хүүхэд буюу 32.3 хувиар өссөн байна.

Он гарснаас хойш ХӨСҮТ-д 25355 халдварт өвчний тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 16247 хүн буюу 2.8 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүний 15540 нь улаан бурхнаар өвчилсөн аж. Бусад төрлийн өвчин болох вируст хепатитаар өвчлөгчид 113 буюу 44.1 хувиар, тэмбүүгээр 435 хүн буюу 21.9 хувиар, сүрьеэгээр 136 хүн буюу 11.7 хувиар халдварт өвчнүүд харьцангуй бууралттай гарсан байна.

 

www.dnn.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 04 сар 14/

    нийгэм ийм байхад өвчлөл яаж буурах вэ дээ адаглаад авах эмийн мөнгийн хүртэл сайн хөнгөлөөд өгчихгүй

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 14/

    нийгэм ийм байхад өвчлөл яаж буурах вэ дээ адаглаад авах эмийн мөнгийн хүртэл сайн хөнгөлөөд өгчихгүй

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 13/

    Баярцогт новшроод шорон руу явуулсан. Одоо ЛАМБААгаар идүүлэх гээд

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 13/

    Сайханбилэгээ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫГ ХУРДАН ТОМИЛООЧ. ТЭГЭХДЭЭ ТАНАЙ НАМ ИЧИХ НҮҮРТЭЙ БАЙЖ, ЖУДАГТАЙ ЗАГНААЧ.
    Монголын ард түмний эрүүл мэндийн тусын тулд зарцуулах мөнгийг нь авч идэж уух гээд ГАНЧИМЭГ гэж заваан авгайг тавиад шорон руу, ШИЙЛЭГДАМБА гэж хөгийн нөхөртэй хамтарч идэж уух гэж БАЯРЦО

    Хариулах
  • иргэн / 2016 04 сар 13/

    эрүүл мэндийн яамар тоглоод авилгачин, хулгайчуудыг сайд нэрээр авч ирж тавиад эсвэл эзгүйдүүлээд сайдыг нь томилохгүй, мэргэжлийн биш авилгачин гуншаа ЛАМБААГаар энэ салбарыг тоглуулаад байгаа энэ Ардчилсан нэртэй намынхны хар гай.

    Хариулах
  • зочин / 2016 04 сар 13/

    МОНГОЛЧУУДЫН, АРД ТҮМНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ ЭНЭ ТӨР БАРЬЖ БАЙГАА ДУРАКУУДАД ЕРӨӨСӨӨ ХАМААГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ӨВДӨЖ ҮХЭХ НЬ ХАМААГҮЙ ӨӨРСДӨӨ Л ИДЭЖ ,УУЖ АВАХ НЬ ЧУХАЛ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙ. ТИЙМЭЭС ЭНЭ САЙХАНБИЛЭГИЙГ БАЯРЦОГТТОЙ НЬ ХОЛБООД ТУУЖ ХӨӨГӨӨД ЗАЙЛУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ

    Хариулах