“Маш нууц” шошготой “Шонхорын наймаа”

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 16 ・ 6

Зах зээлийн шилжилтийн үед улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлж байсан шонхор гэх шувууг өдгөө төрийн бахархал болгон тунхаглаад байгаа. Энэ дагуу агнах, худалдан борлуулахыг бүр мөсөн хориглосон. Гэхдээ шинжлэх ухаан, судалгааны хүрээнд жилд 20-оод ширхэгийг хил барьж эргүүлэн тавих зорилгоор ашиглахыг хуульд заажээ.

Өөрөөр хэлбэл шонхор шувууг худалдан борлуулах ашиг олохыг хориглочихсон гэж ойлгож болно. Гэвч энэ хууль зарим нэгэнд огт үйлчлэхгүй байгааг Байгаль орчны яамны холбогдох албан тушаалтан мэдээлсэн юм.

 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар "маш нууц” гэсэн нэрийн цаана 240 ширхэг идлэг шонхорыг хил нэвтрүүлж, наймаалсан тухай хэллээ. Ингэхдээ нэг шувууг 3000 ам.доллараар худалдаалжээ. Уг нь хориг тавигдахаас өмнө нэг шонхор шувууг 11760 ам.доллараар худалдаалдаг байж. Гэвч Засгийн газрын нууц тогтоол гаргаж, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчсөн байх юм.

 

Дэлхийн улс оронд нэг шонхор шувууг 20 мянган ам.доллараар үнэлдэг. Харин манайд 11760 ам.доллар байдаг ч Засгийн газрын тэргүүн 3000-р үнэлж, алдагдал хүлээв. Хууль зөрчсөн ч яагаад хямдаар худалдаалсан нь ойлгогдохгүй байгаа юм. Ер нь энэ маягаар 2013 оноос хойш улсад 6.5 тэрбум ам.долларын хохирол учруулсан тухай Мэргэжлийн анчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Хурцаа тэргүүтэй хүмүүс мэдээлсэн юм. Энэ бол үнэхээр ноцтой асуудал. Үнэн худал эсэхэд Засгийн газрын тэргүүн л албан ёсны тайлбар өгөх ёстой байх.

 

Амар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 04 сар 18/

    arai ch ugui bailgui re

    Хариулах
  • Монгол хүн / 2016 04 сар 17/

    Энэ 2 хятад залуус ирэх сонгуулиар дахин гарахгүйгээ мэдэж байна , хууль бус аргаар ч хэдэн цаас хийж аваад зугтах л нүхээ малтаад байгаа юм биш үү !? Тэд монголчуудад , монголд багагүй нүгэл үйлдсэн ,тиймээс хариуцлагаас зугтах л болно . Сонгуулийн дараа тэдний барааг олж харахгүй л болов уу .

    1
    Хариулах
  • луйварчдыг яана даа / 2016 04 сар 17/

    Энэ төрд гарсан луйварчдаас салах цаг болсон. Ирэх сонгуулд баярцогтоны АН, Баяртаны МАН ын эсрэг саналаа өгч луйварчдыг нь шинэ шорон руу илгээх ёстой.

    1
    Хариулах
  • шалга / 2016 04 сар 16/

    огцруулаа

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 16/

    Арайч үгүй байлгүйдээ үнэн бол аюулын мөнгө олсон хүнд гарууд байнадаа,маш түргэн шалгаж сайд нөрын нэр хүндийг хэрэвээ худлаа бол хамгаалаж гүтгэгчийг шийтгэх хэрэгтэй юм байнадаа

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 16/

    Энэ үнэн бол эрх мэдлээ хэтрүүлсэн дураараа авирласан ноцтой гэмт хэргийн бүрэлдүүнтэй байна,ЭХ үүсгэж шалгах хэрэгтэй

    Хариулах