Улаанбаатарт бөх байдаггүйтэй адил депутат бас байдаггүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 19 ・ 1

 

 

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн бариад байгаа. Үүний гол утга нь УИХ-д нийслэлээс сонгогдох нэр дэвшигчдийн тоог нэмэгдүүлэхэд чиглэгджээ. Үүнийг буруу, зөв гэж хаа сайгүй шүүмжилж байгаа. Хууль санаачлагчийн зүгээс “Нийслэлийн сонгогчдын тоо өмнөх сонгуулийнхтай харьцуулбал ихэд өссөн, хот хөдөөнөөс сонгогдож байгаа УИХ-ын гишүүдийн иргэдийг төлөөлөх мандат, сонгогчдын тоо нь харьцангуй зөрүүтэй байгаа. Тиймээс нэрсийн жагсаалтаар сонгогдох мандатаас нийслэл рүү шилжүүлж болох, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж гишүүдийн тоог нэмэх замаар сонгогчдын төлөөллийг тэнцвэржүүлэх боломжтой гэж үзсэн. Энэ үзэл санааны дагуу намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа 28 мандатаас зургааг нь нийслэлийн зургаан тойрогт тус бүр нэг, нэг мандатаар нэмж оруулах замаар шийдвэрлэх боломжтой” хэмээн тайлбарладаг. УИХ-ын намрын чуулганаар баталсан Сонгуулийн тухай хуульд өмнө байсан “Ээлжит сонгууль эхлэхээс зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан байх ёстой” гэсэн заалтыг авсан болохоор энд хууль зөрчсөн ямар нэгэн асуудал байхгүй юм. 2003 онд УИХ-аар батлагдсан Монгол Улсын хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрт “Ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалт бий ч УИХ-аар батлагдсан хууль нь тогтоомжоосоо илүү хүчин чадалтай гэсэн тайлбарыг Ш.Түвдэндорж гишүүн өгч байсан.

Үнэндээ нийслэлд Монголын хүн амын тал орчим хувь нь амьдардаг. Худалдаа, эдийн засгийн эрэлтийн гол цөм нь Улаанбаатар бөгөөд манай урдаа барьдаг томхон үйлдвэрүүд ч энд төвлөрсөн. Сонгуулийн тухай хуульд УИХ, орон нутгийн сонгуулийг явуулахдаа хүн амын тоог харгалзаж тойрог, мандатын тоог тогтооно гэсэн заалт бий. Олон улсад ч энэ жишгийг мөрддөг. Энэ утгаараа нийслэлд УИХ-ын 76 гишүүнээс тал нь сонгогдсон ч болохгүй юмгүй. Магадгүй, хамгийн шударга хуваарилалт ч энэ байж мэднэ.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 04 сар 19/

    Энэ чинь харин шударга сонсогдож байна шүү. 10.000 сонгогчийн санал авах, 100.000 сонгогчийн санал авах 2 чинь тэнгэр газар шиг шүү дээ.

    Хариулах