Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 04 сар 19

“Богда Холдинг” компани “Богд-Ар”-ын 7А байрыг барихдаа зоорийн давхаргүй, карказгүй барьснаас болоод барилгын суурин доогуур байнга бохир, цэвэр, халуун ус алдан улмаар хөрсөнд эвдрэл өгч суулт өгснөөс дээд талын буюу тав, зургаан давхрын айлуудын гадна, дотно хана, тааз нэвт хагарч цууралт үүссэн байдалтай байдаг хэмээн өнгөрсөн 2013 онд оршин суугчид нь гомдол гаргаж байсан билээ. Чанарын шаардлага хангаагүй бөгөөд цууралт өгч эхэлсэн уг барилгыг анх хүлээн авсан улсын комиссод нэлээд буруу бий.
Мөн явган хүн машин хоёр нэг замаар явдаг, орцноосоо гарахад автын осолд орж болзошгүй аюултай байдалтай байдаг машины зогсоолгүй зэрэг олон тулгамдсан асуудал тэнд бий. Хүчтэй газар хөдлөлтөд нурах барилгын тоонд зүй ёсоор ордог Богд-Ар хорооллынхон одоо ч гомдолтой байна.
Тодруулбал аргаа барсан иргэд “Эрхээ хамгаалья” төрийн бус байгууллагынхантай хамтран эсэргүүцэл илэрхийлж, холбогдох шат шатанд нь асуудлыг тавьж байгаа аж. Тэд хамгийн түрүүнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд шаардлага хүргүүлжээ.
Тодруулбал Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Богд Ар” хорооллын анхны ерөнхий төлөвлөгөөгөөр 1088 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 250 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн байр баригдах зураг төсөл 2000 онд батлагдсан байдаг аж.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.