Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 04 сар 19
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр төв, зүүн зүгийн нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2016 оны 04 дүгээр сарын 20-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон говийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. 15-17 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.