Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 04 сар 20

Аяллаар явах гэж гэрээсээ яаран гарахдаа ширээн дээрээ нэг ширхэг алим мартаж орхиод 14 хоног болоод ирэхэд өнөөх нь яг л дэлгүүрээс худалдаж авсан мэт шинээрээ байсан тухай танил эгч минь айж, гайхах зэрэгцэн ярьсан. Бэлэн бүтээгдэхүүнийг удаан хадгалахын тулд нэмэлт бодис хэрэглэх болсон нь эргээд бидний эрүүл, органик хүнс хэрэглэх эрхийг боомилж буй. Алимаа арчаад л иддэг байсан цаг ард хоцорч, цахим хуудаснаас “Жимс ногоог хэрхэн зөв угааж хэрэглэх вэ?” гэдэг зөвлөгөөг олон хүн хайн уншиж байна.
Аль нь органик, ямар нь хувиргасан хүнс болохыг ялгах амаргүй болжээ. Хөдөө аж ахуйн салбарынхан ашгаа нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүнээ удаан хугацаанд хадгалах, түргэн боловсруулах, томруулах зорилгоор төрөл бүрийн биотехнологийн арга туршсаар байгаа. Үр тариаг хүртэл антибиотикоор өсгөж томруулдаг тухай бид уншиж, энэ нь шинжлэх ухааны хөгжил мэт зөвтгөсөөр ирлээ. Тэгвэл өдгөө ийнхүү хувиргасан хүнс хүн төрөлхтний эрүүл мэндэд заналхийлж байна. Үргүйдэл, хавдар, ургийн гажиг, харшил, аутизмын шалтгаан болж буй генийн өөрчлөлттэй хүнс болон тусгай бэлдмэлээр тэжээгдсэн малын гаралтай бүтээгдэхүүн дэх антибиотик хүнсээр дамжин хүний биед шингэснээр эмэнд дасал болсон, антибиотикт тэсвэртэй нян үүсгэж байна.
Антибиотик хүнсний ногоо болон бүтээгдэхүүнд хэрхэн шилжин орж, хүний эрүүл мэндэд яаж нөлөөлдгийг ойлгохын тулд:
• Мал аж ахуйн үйлдвэрлэлд хэрэглэсэн антибиотик нь ургамалд яаж нөлөөлдөг
• Ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн антибиотикоор боловсруулж байгаа
• Хоол хүнсээр дамжин биед шингэсэн антибиотик бидэнд ямар хор нөлөө үзүүлдэг
• Ямар ямар хүнсний бүтээгдэхүүнд антибиотик их хэмжээгээр агуулагддагийг юун түрүүнд мэдэх хэрэгтэй.
Өнөөдөр антибиотикийг мал аж ахуйн салбарт улам их хэмжээгээр ашиглах болсон. Тэжээвэр малыг байрлуулж буй орчинг эрүүл байлгах амаргүй учраас нянгаас хамгаалж, өвчлүүлэхгүйн тулд антибиотик өргөн хэрэглэдэг. АНУ-д жилд ашиглаж байгаа нийт антибиотикийнх нь 80 гаруй хувийг фермерийн аж ахуйд зориулан авдаг аж. Үүнээс гадна зарим үйлдвэрлэгч малынхаа мах, сүүний гарцыг нэмэгдүүлэх зорилгоор төрөл бүрийн даавар их хэмжээгээр хэрэглэж, энэ нь амьтдыг өвчлүүлэх шалтгаан болдог.
Мэдээж өвчтэй малаа эмчлэхийн тулд тэд антибиотик хэрэглэхээс өөр аргагүй. Тиймээс фермерийн аж ахуй өндөр хөгжсөн улс орнуудын мах, үржүүлгийн загас болон өндөг, сүүнд антибиотик агуулагдах магадлал ихтэй. Эмчилгээний антибиотикийг малд хэрэглэхийг олон орон хорьсон ч биеллээ олоход амаргүй байгаа. Түүнчлэн мах, загас, өндөг болон сүүнд антибиотик байгаа, эсэхийг илрүүлэх нь өртөг өндөртэй шинжилгээ байдаг гэнэ.
Зарим судлаач дулааны боловсруулалт буюу хоол хүнсийг чанаж, шарж бэлтгэх явцад түүхий бүтээгдэхүүн дэх антибиотик задардаг учраас аюулгүй гэж тайлбарлах нь бий. Гэвч боловсруулсны дараа зарим нь задардаг ч, нэг хэсэг нь үлдэж, хүний биед ордог.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.