Таван толгойгоор ард түмнийг хэн дамшиглаад байна аа?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 20

Урт цагааны хавьцаах брокерийн компани иргэдийн хөлд дарагдаад сүйд болжээ. Таван толгойн хувьцааг сая төгрөгөөр худалдаж авна гэсэн дам сураг иргэдийг тийш нь хуйлруулж. Брокер бүсгүй “Манайх данс нээдэг л газар. Заавал өнөөдөр нээлгэнэ гэсэн юмгүй шүү дээ. Хүмүүс янз бүрийн мэдээлэл сонсч ирээд ажил хүндрүүлээд байх юм. Таван толгойн хувьцааг брокерийн аль ч компани худалдаж авах эрхгүй” гэж учирлаад ч нэмэргүй, мөнгөний сураг дуулсан иргэд ирсээр байгаа гэлээ. Ганц тэр газар ч биш хэд хэдэн брокерийн компани иргэдийн хөлд дарагдсан сураг байна. Таван толгойн хувьцааг сая төгрөгөөр авна гэсэн дам сураг аль сарын өмнөөс хаанаас ч юм гарч эхэлсэн. Зарим телевиз олны энэ андуурлыг “Иргэд 1072 ширхэг хувьцаагаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг хүсч байна, Ерөнхий сайд аа” гэх мэт улстөржсөн титртэй цацсанаас харахад сонгуулийн өмнөх жижиг шоу байхыг үгүйсгэхгүй. Мөнгө ховордсон энэ цагт сая төгрөгөөр хувьцаа авна гэсэн үг хэнд ч аятайхан сонсогдоно. Ямартай ч мөнгөний тухай чихэнд чимэгтэй яриа ам дамжсаар эцэстээ брокерийн компаниудыг сандаргаж, иргэдийн цаг завыг барж байна. Брокерийн компаниуд иргэдэд хандан цаг заваа барах хэрэггүй гэсэн сануулгыг өгч байгаа юм билээ.

“Эрдэнэс Таван толгой”-н хувьцаанаас иргэн бүрд 1072 хувьцаа эзэмшүүлэх засгийн шийд гарч хүмүүс дансаа нээлгээд удаж байна. Гэхдээ тэдний дансан дахь хувьцаа арилжаалагдах боломжгүй. Энэ талаар төр засгаас ямар нэг шийдвэр гаргаагүй гэсэн үг. Тодруулж хэлбэл Таван толгойн хувьцааг ямар ч брокерийн компани худалдаж авах боломжгүй, тийм эрх ч нээгдээгүй. Нэг хэсэг хүмүүс Таван толгойн хувьцаагаа мөнгө болгосон жишээ бий. Тэр үед нүүрсний үнэ өнөөдрийнх шиг дэлхийн зах зээл дээр навс унаагүй байсан юм.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх