М.Уранцэцэг Абу Дабигаас алтан медаль хүртлээ

Спорт ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 31
Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо жүдо бөхийн Гранд слам буюу Их дуулга тэмцээн өчигдөр эхэлсэн.  Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 65 улсын эрэгтэй 246, эмэгтэй 155 жүдоч олимпийн эрхийн оноо авахаар өрсөлдөж байна. “Их дуулга”-д түрүүлсэн жүдоч олимпийн эрхийн 500 оноо, мөнгөн медаль 300 оноо, хүрэл медаль 200 оноотой болно.

Тэгвэл өчигдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, манай бөхчүүд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн юм.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д манайхаас М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар барилдсан. Хоёр Гран при тэмцээн дараалан медаль дээр буугаад байсан Г.Отгонцэцэг энэ удаад арай эрт ялагдлаа. Харин дэлхийн аварга М.Уранцэцэг урамтай сайхан барилдаж, алтан медаль хүртлээ.  Манай бөх аваргын төлөө Шинэ Зеландын тамирчинг юүко үнэлгээгээр ялсан юм. Харин 52 кг-д манайхаас бөх барилдаагүй бол 57 кг-ын тамирчид медалийн тавцанд зогсч чадсангүй.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд зодоглосон Г.Хэрлэн, Д.Амартүвшин нар тун ч сайхан барилдаж, мөнгө, хүрэл медаль хүртлээ.  Д.Амартүвшин "А" зоог тэргүүлэн барилдаж эхний тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойрогт Эквадор, Казахстаны бөхчүүдийг дараалан цэвэр ялж хэсгийн аварга болсон.

Хагас шигшээд  Азербайжаны Мушкиев Игарыг 3:18 минутад цэвэр ялж финалд шалгарлаа. Алтан медалийн төлөө Азербайжаны Сафаров Орхантай барилдсан ч торгуулаар ялагдаж, мөнгөн медаль дээр буусан юм.

Тэгвэл Г.Хэрлэн  “Д” хэсгийг тэргүүлэн барилдаж эхний тойрогтоо гоц мөргөж улмаар Армян, Автсрийн бөхийг ялсан хагас шигшээд шалгарсан. Азербайжаны жүдоч Сафаров Орханд хагас шигшээд торгуулиар ялагдаж хүрэл медалийн төлөө Их Британийн жүдоч Мккензий Эшлиг 2:18 минутад цэвэр ялж хүрэл медаль хүртлээ. Харин 66 кг-ын жинд хүч үзсэн Д.Алтансүх гуравдугаар тойрогт ялагдсан юм.

Н.Пунцагболд

Эх сурвалж: www.mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх