Бизнес
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 05 сар 04
Энэ амралтын өдрүүдэд "Хөгжлийн харандаа" экспо Хүннү маллд зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэнд хүүхдийн хөгжлийг дэмжиж үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагуудыг олон нийтэд сурталчлах зорилготой юм. Мөн хүүхдийн хөгжилд чиглэсэн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэхэд ихээхэн дэмжлэг болж өгнө гэж зохион байгуулагчын зүгээс үзэж байгаа аж.
Тэгвэл энэхүү хүүхдийн хөгжлийг дэмжих зорилготой үзэсгэлэнд "AQUA Fitness" оролцож хүүхдийн эрүүл мэднийг дэмжиж сэлэлтийн сургалтын төлбөрөө 50 хувь хямдрууллаа.
Тус клуб нь хүүхдийн эрүүл мэндийг дэмжин ажилладаг бөгөөд сэлэлтийн сургалтаараа тэдний эрүүл мэнд, өсөлтийг сайжруулж, бие бялдарын өв тэгш хөгжүүлдэг давуу талтай юм. Үүгээр ч зогсохгүй орчин үеийн хүүхэд бүр сэлж чаддаг, спортын мэдлэгтэй байх хэрэгтэйг эцэг, эхчүүд дэмжих хэрэгтэй. Сэлэлтийн сургалтад 4-16 насны хүүхэд хичээллэх боломжтой. Бассейн нь хүүхдэд зориулсан өндөртэй бөгөөд 40-130 см хэмжээтэй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.