Хандиваар амьдардаг Монгол

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 07 ・ 1

Х.МОНГОЛХАТАН

 

Монголын өнөөгийн нийгэм хандив гэх гоёмсог нүүртэй болоод удаж байна.  Хандив цуглуулж асуудлаа шийдээгүй салбар, хандивт нэгдэж тусламж үзүүлээгүй хүн бараг үлдээгүй биз. Өвчин гарлаа, зуд боллоо, хавдар ихэслээ, хүүхдээ түллээ, эмнэлэг барьж, өргөтгөх гээд хэлэхгүй шалтаг, гарахгүй шалтгаан алга. Аргагүй дээ, төр засаг нь гуравхан сая хүн амаа аятайхан амьдруулж, асуудлыг нь шийдэж чадахгүй болохоор аргаа барсан хүмүүс түмэн олноосоо тусламж гуйхаас өөр яах билээ.

Хамгийн сүүлд гэхэд 0-9 сартай бяцхан үрсэд халтай улаанбурхан өвчний дэгдэлт үүний тод жишээ юм. Улсын хэмжээнд ажилладаг халдвартын ганц эмнэлэг нь ачааллаа дийлэхээ байж, эм тариа, зүү тариур, тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй болсон. Хорвоод мэндлээд хэдхэн сар болж буй үрсээ ийн цаг бусын өвчнөөр алдаж буй харамсалтай байдлыг хэн ч хараад зүгээр суух боломжгүй. Тиймээс хүмүүс хэний ч тушаал шийд­вэрээр бус сэтгэл зүр­хээрээ нэгдэн, өөрсдийн боломжоороо тусламжийн гараа сунган хандивт нэгдэж эхэлсэн.

Тухайлбал, Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж  улаанбурхан өвчнөөр өвдөн эмчлүүлж буй нярай хүүхдүүдэд зайлшгүй шаардлагатай байгаа 2000 ширхэг уян зүү, 10 сая төгрөгийн өртөг бүхий хоёр ширхэг монитор аппаратыг Япон улсаас захиж авчран өгсөн юм. Мөн автомат шахуурга 5-6 ширхгийг захисан нь тавдугаар сарын дундуур ирэх юм байна. Энэ бол нэр алдарт хүрсэн, олонд хүндлэгдсэн хүний бусдадаа нийгэмд үзүүлсэн үлгэр дууриал, сайхан сэтгэлийн тусламж юм. Үүний адил энгийн иргэд, байгууллага хамт олон ч тусламжийн гараа сунгасан нь хил хязгаараар зааглагдсангүй. Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа монголчууд маань цахим ертөнцөөр нэгдэн, улаанбурхан өвчинтэй тэмцэн буй бяцхан хүүхдүүдэд хэрэгтэй тоног төхөөрөмж, эд материалыг хандивласаар байна.

ОХУ дахь Монголын оюутны холбоо, Санкт-Петербург хотын цэргийн академид суралцаж буй оюутнууд, тус хот дахь хүмүүнлэгийн чиглэ­лээр идэвхтэй үйл ажил­лагаа явуулдаг 80&80 холбоо хамтран бяцхан багачуудынхаа өвчнийг анагаахаар 320 мянган рубль цуглуулж, ОХУ-аас "Хүчилтөрөгч-өтгөрүүлэгч" аппарат дөрвөн ширхэг, тарианы памп хоёр ширхэг, пульсоксиметр зургаан ширхэг, ЭДВ катетер тоног төхөөрөмж 20 ширхгийг илгээснийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгснийг хэвлэлийнхэн мэдээлж байсан. Энэ бол зөвхөн нэг жишээ. Солонгосоос, Америкаас гээд сайхан сэт­гэл­тэй монголчууд дэлхийн өнцөг булан бүрээс эх орон­доо тусламжийн гараа сунгаж, хандив өгсөөр байсан юм.

Тэнхлүүн явахад тэмээ­гээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр туслах нь дээр гэдэг. Үнэхээр хорвоод мэндлээд удаагүй жаахан үрсээ эмнэлгийн хүртээмжгүй үйлчилгээнээс болж буцаан явуулна гэдэг байж боломжгүй зүйл учраас л бид хандив цуглуулж, хандивт нэгдэж, хандивт баярлаж сууна.

Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр энэ олон сайхан мэдээлэл дунд бас саар зүйлс гарах юм. Австри улсад ажиллаж амьдардаг монголчууд улаанбурхан өвчинтэй хүүхдүүдэд хэрэгтэй утлагын аппаратыг илгээсэн нь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь гаалийнхны хүнд суртлаас болж 10 хоног гацжээ. Энэхүү хандивын ажлыг санаачилсан иргэн Ж.Эрхэмбаяр яамдаас авчрахыг шаардсан бичгийг авах гэж яам, агентлагуудад удаа дараа хандсан ч асуудлыг нь шийдэж өгөхгүй байсаар ийн олон хоножээ. Хэдийгээр хил гааль хэрэгтэй бичиг баримтаа шаардах нь зөв ч, нэг минутын ч өмнө болов өвчтэй хүүхдүүд дээр очвол тэдний амь нас эрүүл мэндийг аварч чадах тоног төхөөрөмж ийнхүү хэдэн бичиг цааснаа болж 10 хоног гацжээ. Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаад хандсанаар асуудлыг шийдэж өгснөөр зургаан аймгийн эмнэлэг болон ХӨСҮТ-д хандивын аппаратуудаа хүлээлгэн өгсөн байна.

Олонхийг хамарсан халдварт өвчнөөс гадна Монголд эмчлэгдэх боломжгүй ховор тохиолдлын өвчнүүд, төрөлхийн гажигтай хүүхдүүд олон төрж байна. Энэ бүхэнд өнөөдрийн аяга хоол, автобусны мөнгөө яаж гэж яваа хүмүүст хандив гуйхаас өөр сонголт байдаггүй. Манай эрүүл мэндийн тогтолцоо алдаатай, тоног төхөөрөмж муутай, эмч нарын чадвар, ёс зүй асуудалтай гээд тоочоод байвал шалтаг олон.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 05 сар 07/

    Ихэнх зарцуулах ёстой хөрөнгө мөнгийг нь дээгүүрээ хулгайлчихна ард олон шавхруу нь оногдож байхад монгол түмний сайхан сэтгэлээр цугласан хандив аминд орж байна даа . Ингэж бодохоор монголд төр байхгүй мэт .

    Хариулах